Номин талст хамтлагийн дуучин Хаянаа буюу А.Хаянхярваа гоо сайхандаа чамгүй хөрөнгө оруулжээ. Учир юу гэвэл тэрээр танан цагаан, өө сэвгүй шүдний эзэн болж “Холливуд смайл”-аар мишээх болсон байна. Ойролцоогоор 10 орчим мянган доллараар дуучин маань ийнхүү шинэ шүднүүдтэй болж сайхан инээмсэглэлийг худалдан авчээ. “Холливуд смайл”-тай болох нь манайд төдийгүй гадны олны танил эрхмүүдийн сонголт болоод удаж байгаа. Топ модель Д.Пүрэвсүрэн, Ч.Туяацэцэг, Э.Одгэрэл, Камертоны Эба гээд манайхны урт цуваа үүснэ.


"Hollywood smile" гэдэг нь шүд цайруулалт, шаазан паалан, шаазан бүрээс, имплант /эрүүний ясанд хиймэл ёзоор суулгадаг авагддаггүй шүдэлбэр/ гэх мэт согог заслын аргуудыг хамтад нь болон хэсэгчлэн хэрэглэж богино хугацаанд шүдийг гоо сайхан төрөлх шүд шиг харагдуулж инээмсэглэл бэлэглэхийг хэлдэг юм байна.
Б.Сувд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт