Дакар Раллигийн дөрөв дэх өдрийн тэмцээн Өмнөд Америкийн Андын нурууг давж далайн эргийн Чилийн нутаг руу орж Копиапо Лайсоны чиглэлд 315 км өгсүүр замд уралдсан нь тамирчдад хүндхэн сорилт болсон байна. Уралдааны үеэр 47 градус халсан нь уралдааны нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Тэр өдрийн уралдааныг найман мотоцикль орхисны дунд гурав дахь өдрийн ялагч Англи залуу Сэм Сандэрланд тэмцээнээ дуусгаж амжилгүй орхисон аж. Түүний Хонда мотоциклийн хөдөлгүүр эвдэрсэн гэнэ.
Тэгвэл Испани залуу Жоан Барреда хамгийн хурдан нь байж түрүүлсэн бол
түүний араас өнгөрсөн жилийн аваргын цом хүртсэн Марк Кома нэг минут 55 секундээр хоцорч аман хүзүүджээ.
Монголын тамирчдаас ОУХМ Д.Болдбаатар өдөр бүр амжилттай уралдаж, байраа урагшлуулж байгаа.
Дөрөв дэх өдрийн уралдаанд 56-д орсон бол тав дахь өдрийн уралдаанаа 5 цаг 50 минут 56 секундэд дуусгаж 49-р байр эзэллээ.
Зургаа дахь өдрийн замын эхэн хэсэгт Номхон далайн эргийн дагуу уралдаж, цаашаа өндөр уулын хяр дээгүүр элсэн цөл туулах юм. Мотоцикль болон куад ангиллын тамирчид 688 км-т уралдах бол автомашины ангиллынхан 647 км зам туулах аж. Тамирчид хурд сорьсоор Чилийн Икиги хотод барианд орно.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт