
Түүний эцэг эх нь Британийн агаарын тээврийн газар насаараа ажилласан бөгөөд Кэйт нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй.

Тэрээр хунтайж Уильяамтай их сургуульд сурч байх үедээ буюу 2001 онд анх танилцжээ. Албан ёсны эх сурвалжууд тэднийг 2005 оноос эхлэн болзож эхлэсэн гэдэг ч тэдний харилцаа үнэндээ 2003 оноос эхтэй гэдэг.

Хосууд 2007 онд хэсэг салсан ч төд удалгүй эргэн нийлж 2010 онд сүй тавьснаа олонд зарлан 2011 оны 4 дүгээр сарын 29-нд хуримаа хийжээ. Кэйтийн сүйн бөгж нь Диана гүнжээс уламжлан ирсэн, гэр бүлийн хосгүй үнэтэй бөгж байв. Хунтайж Уильяам, Кэйт хоёрын хурим дэлхийн түүхэн дэх хамгийн нижгэр, хамгийн их төсвөөр хийсэн хуримуудын жагсаалтыг тэргүүлдэг бол Кэйтийн хуримын даашинз нь бүх цаг үеийн хамгийн үнэтэй, хамгийн үзэсгэлэнтэй даашинзад зүй ёсоор тооцогддог аж.

Ийнхүү Кэйт Английн хааны гэр бүлийн түүхэн дэх хамгийн "хөгшин" бэр болж байжээ. Зарим эх сурвалжууд Кэйтийг ханхүү Харритай анх танилцсан түүний ядам хуруундаа байнга зүүдэг бөгж нь Харригийн бэлэг гэж хэлэх нь ч байдаг. Кэйт ч энэ мэдээллийг үгүйсгэж байгаагүй юм.

Кэйт гэрэл зураг авах туйлын сонирхолтой бөгөөд амьтанд хайртай, гүзээлзгэнэ, хар чавга идэнгээ телевизийн цуврал кино үзэх дуртай гэнэ. Харин хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй хобби нь дугуй унах, тэр дугуй унахыг юу юунаас илүү сайхан мэдрэмж гэдэг байна.

Кэйт архи сайн даадаг бөгөөд энэ талаар нь хунтайж Уильяам: Бид хоёр ширээний ард суугаад дарс тулган уухад Кэйт эрүүл сууж л байдаг шүү хэмээн хошигнон ярьж байжээ.

Хамгийн үзэсгэлэнтэй, бас ч үгүй хамгийн загварлаг алдартнуудын эгнээнд зүй ёсоор багтдаг Кэйт тансаг малгай цуглуулах хоббитой төдийгүй загвар, урлагт ихээхэн сонирхолтой учир загварын коллекци хүртэл гаргаж байжээ. Угаас урлаг судлалын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн Кэйт эцэг эхийнхээ хувийн фирмд дизайнер, маркетингийн ажлыг нь хариуцан цагаар ажилладаг.

Түүний урлагийн мэдрэмж, хувцаслалт, хувцсаа өмсөхдөө төгс тохируулдаг чадварыг нь хүн бүхэн сайшаадаг билээ. Хамгийн дэгжин Кембрижийн гүнгийн ахайтан алдарт “Симпсоныхон” хүүхэлдэйн кинонд дүрд хүртэл өөрийн дүрээ мөнхлөөд амжсан.

Английн хааны гэр бүлийн угсаа залгамжлагч Жорж Александр Луис 2013 оны 7 дугаар сарын 22-нд мэндэлж дэлхий дахиныг баярлуулсан үйл явдал болсон юм. Жорж 3,8 кг жинтэй мэндэлсэн бөгөөд өдгөө 17 сартай бяцхан хунтайж дүүгээ хүлээж байгаа. Кэйт одоо 6 сартай жирэмсэн, удаахь хүүхэд нь охин гэх цуурхал тарж эхэлжээ. Хамгийн төгс хосоор нэрлэгдээд байгаа Кэйт Мидлтон болон хунтайж Уильяам нар дөрвөн хүүхэдтэй болохоор төлөвлөсөн гэсэн.


![]()


МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт