ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол Банк ажилчдадаа 60-100 сая төгрөг тараажээ

    Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр  УИХ-ын гишүүн Г.Уянга үг хэлж Монгол банктай холбоотой нэгэн мэдээллийг дэлгэсэн юм. Тэрээр “25 жил бүсээ чангалсан ард түмэн чинь голоороо тасарч унах нь. Гэтэл бүсээ тасартал гэдсээрээ таргалсан хүмүүс байна. Монгол банк саяхан газрын дарга нартаа сая саяар нь мөнгө тараасан байна. Хэлтсийн дарга нартаа гэхэд 60-100 сая төгрөгийг нөхөн төлбөр хэмээн тараажээ. Хэн нь бүсээ тасартал таргалж, хэн нь голоо тасартал бүсээ чангалах юм бэ? Монгол банкинд аудит оруулъя” гэж хэлэн гишүүдийн анхаарлыг Монгол банк руу хандуулав. УИХ-ын гишүүн Г.Уянгын хэлсэн үгэнд Монгол банкны зүгээс одоогоор тайлбар хийгээгүй байна.

                                                                                                                            Б.Гарьд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй