ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    TBHQ буюу нефтээр “амталсан хүнс”

    TBHQ буюу Tertiary butyl hydroquinone хэмээх бодис бидний иддэг олон хүнсний найрлагад бий. Энэ бодис нь нефтийн үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн бөгөөд хямдхан өртөг бүхий боловсруулсан бүтээгдэхүүнийг нөөшлөхөд хүнсний нэмэлт байдлаар их хэрэглэдэг.  TBHQ-г боловсруулсан хүнсэнд шүршиж хэрэглэснээр амт ,үнэр, өнгө өөрчлөгдөхөөс сэргийлдэг байна. мөн  гоо  сайхны бүтээгдэхүүн сүрчиг лак зэрэгт тогтвортой байдлыг нь хангах үүднээс энэ бодисыг ашиглана. Бага хэмжээний TBHQ бодисын хор нөлөө бага байж болох ч /гэхдээ үхлийн тохиолдол бий/ хордлого өгөх цаашлаад дотор эрхтний хавдрын эх үүсвэр болох нөлөөтэй. Америкийн хүнс болон эмзүйн холбооноос энэ бодисын хэмжээ тос болон өөхний 0,02 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заасан бөгөөд TBHQ-г 5 граммыг л залгихад үхэлд хүргэдэг байна. Лабораторид хийсэн туршилтаар TBHQ идүүлж байсан харханд хэсэг хугацааны дараа хорт хавдар үүсч ДНК нь  гэмтсэн байна. Хэдийгээр бага хэмжээтэй TBHQ сөрөг нөлөөгүй гэж зарим нь итгүүлэхийг оролддог ч хоол судлалын  мэргэжилтнүүд ийм найрлагатай хүнснээс татгалзахыг зөвлөж байна. TBHQ гэсэн 4 үсэг эсвэл E319 гэсэн тэмдэглэгээтэй бол хэтийдүүлж хэлвэл нефтээр шүршиж амталсан хүнс гэсэн үг.

    TBHQ агуулсан бусад бүтээгдэхүүнүүд:

    Бэлэн гоймон

    Mcdonalds-ын бүрж шарсан тахиа болон шарсан төмс
    Kelloggs-ын CHEEZ-IT нимгэн шаржигнуур жигнэмэг
    Reese-ийн газрын самран жигнэмэг, Butterfinger шоколад
    Богино долгионы зууханд болгодог эрдэнэшиш
    Pam хоолны шүршигч тос
    Aldi-гийн бүтээгдэхүүнүүд
    Keebler Club нимгэн жигнэмэг
    Kellogs eggo хөлдөөсөн өрмөнцөр болон бусад kellogs-ийн бүтээгдэхүүнүүд
    Taco bell шош болон зарим
    Red Barron хөлдөөсөн пицца
    Keebler жигнэмэг
    Газрын самрын тостой жигнэмэгнүүд
    Зарим төрлийн шар буурцагны сүү
    Зарим өглөөний хоолнууд TBHQ-г агуулсан байдаг.
    Crisco тос
    Зарим амьтны хоолнууд
    Нярай хүүхдийн бүтээгдэхүүнүүд
    Зарим үс, нүд, сормуусны будагнууд
    Wrigley’s бохь
    Little Debbies, зарим M&M бүтээгдэхүүн
    KFC шош болон шарсан тахиа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй