ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Удирдаач Бок Жин Хён Монголд “Сонгодог” концерт толилуулна

    БНСУ-ын Пусан хотын Мару олон улсын хөгжмийн фестивалийн зохион байгуулагч Раом агентлагийн удирдаач Бок Жин Хёнтай хамтран ДБЭТ-ын хамт олон “Сонгодог” концерт толилуулах нь.  Тэрбээр Монгол анх удаа ирж, ДБЭТ-ын урилгаар театрын симфони оркестер удирдах гэж буй.

    “Сонгодог” концертод тус театрын гоцлол дуучин гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Э. Амартүвшин, СТА Ш.Наранчимэг, А.Сайнбаяр, Г.Шижирболд, гоцлол хөгжимчин Г.Долгорсүрэн, Б.Алунгоо, Т.Оргилцэцэг нар оролцож, дэлхийн сонгодог болон монголын шилдэг бүтээлүүдээс толилуулах юм.

                                                                     С.Мөнгөнцэцэг

                                                                  Э. Амартүвшин

    Удирдаач Бэк Жин Хён 1996 оноос хойш  Пусан хотын симфони найрал хөгжим, мөн Шилла симфони найрал хөгжмийн уран сайхны удирдагчаар өнөөг хүртэл ажиллаж байна.

                                Ш.Наранчимэг                                                                                        Г.Шижирболд

    2003-2011 онд Масаны Филармони Оркестрийн уран сайхны удирдагчаар ажиллаж байсан тэрбээр БНСУ-ын, K.B.S, Пусан, Масан, Тэгү, Испанийн Билбао, Экстрамадура, Италийн Сан-Рэмо, ХБНГУ-ын Симметри ансамбль, Алс дорнод, Санкт-Петербург, Унгарын Ремен, АНУ-ын хойд эргийн симфони оркестр  удирдсан арвин туршлагатай. БНСУ, Монголын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй концерт энэ сарын 15-д ДБЭТ-т болно.

                                                                                                                                Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй