ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Францууд лалын сүмүүд рүү халдаж эхэллээ

    Тус улсад 1961 оноос хойш энэ мэт сэтгэл сэрхийлгэсэн аймшигт халдлага гарч байгаагүй юм. Оны өмнөхөн Австралид гарсан халдлагаас эхлээд шил шилээ даран үргэлжилсээр байгаа лалынхны халдлагууд хэрээс хэтэрлээ хэмээн олон газар жагсаал хийж байна.  Мөн эсрэгээр зарим газар Исламынхныг тайван орхи гэх утгатай жагсаал ч хийж байна.

    Одоогийн байдлаар Германд хэдэн зуун мянган хүнийг хамарсан хоёр талт жагсаал үргэлжилсээр байгаа бол Францад халдлагаас үүдэн байдал бүр дордлоо. Франц сэтгүүлчид өөрсдийн аюулгүй байдалдаа зовнин жагсаж, францууд гашуудаж байхад нөгөө талд тус улсын нутаг дэвсгэрт дахин дэлбэрэлт, үймээн  самуун болсоор байна. Лалынхны цуврал халдлагуудад уурссан Францчуудын тэвчээр барагдаж буй бололтой лалын сүмүүд рүү халдахыг завджээ.

    Өчигдөр Парисаас баруун зүгт орших  Ле-Ман хотын лалын сүмийн  хашаанд үл таних хүмүүс гурван гар бөмбөг шидсэн ч золоор дэлбэрээгүй аж.  Мөн Пор-ла-Нувель хотын лалын сүм рүү хэсэг хүмүүс  буудсан бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй хэмээн эх сурвалжууд мэдэгдэж байна.

    Дээрх хэргүүдийг холбогдох албаныхан шалгаж байгаа аж.

    Мөн тус улсын хууль сахиулагчид халдлага үйлдээд зугатаасан гурван этгээдийг эрчимтэй эрэн сурвалжилсаар байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй