Монголын сэтгүүл зүйн салбарын 2014 оны шилдгүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо. Ёслолын ажиллагааг нээж Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч , МУСГЗ Б.Галаарид нээж үг хэлжээ.
“Монгол Улсын 2014 оны ГРАН ПРИ: Монгол Улсын 2014 оны шилдгийн шилдэг сэтгүүлч”-ээр ТВ-9 “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч М.Батбилэг шалгарчээ.
“Монгол Улсын орон нутгийн Сонины шилдэг сэтгүүлч
• “Тунгалаг байгууллага” 21 цуврал ярилцлага, асуудал дэвшүүлсэн нийтлэл бичсэн “Завхан” сонины эрхлэгч, сэтгүүлч Б.Мягмарсүрэн
• “Хэнтийн мэдээ” сонины үйл ажиллагааг өргөжүүлж, “Тэмүүжин” хүүхдийн сонинг санаачлан хэвлүүлсэн сэтгүүлч Д.Одонтунгалаг нар шилдгээр шалгарав.
Монгол Улсын Орон нутгийн телевизийн шилдэг сэтгүүлч
• “Монгол сүлд”, “Тал засаагүй яриа” нэвтрүүлгээр Дархан-Уул аймгийн ЭВ5 телевизийн сэтгүүлч Б.Тэгшдэлгэр
• “Үдшийн саран”, “Ханьсахын жаргал” нэвтрүүлгээр Хөвсгөл аймгийн "Хөвсгөл” телевизийн сэтгүүлч Б.Гантуяа
Монгол Улсын Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч
• Төрийн болон цаг үеийн түүхэн үйл явдлын цуврал гэрэл зураг туурвисан Ардчилал онины гэрэл зурагчин Ү.Одбаяр
• “Монгол гэр орчин үед эсгий “АВС” болчихоод байна цуврал бүтээлээрээ Өдрийн сонины гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн
Монгол Улсын Pадио, FМ-ийн шилдэг сэтгүүлч
• “Төсвийн мөнгөөр түрийвчээ түнтийлгэсэн ноёд”, “Бид өтөнд идүүлж байна” зэрэг сурвалжлага бичсэн “Шинэ Монгол” радиогийн сэтгүүлч Б.Мөнхсайхан,
• “Бизнесийн түүх”, “Онцлох үг” цуврал нэвтрүүлэг туурвисан 98.9 бизнес радиогийн сэтгүүлч А.Долгорсүрэн
Монгол Улсын Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч
• “Тань руу нүүж явна”, “Хориотой ханз”, “Өрөөлийг жаргааж дуулж явбал өөрөө жаргадаг сэтгэлийг тань даа” зэрэг нийтлэл бичсэн “Гэрэг” сэтгүүлийн сэтгүүлч Ж.Тэгшжаргал,
• “Содон” сэтгүүлийн сэтгүүлч Л.Баатархүү
Монгол Улсын Сайтын шилдэг сэтгүүлч
• “Д.Сүхбаатарын үнэн ба худал түүх” нийтлэл нэвтрүүлэг, “Бороо бид хоёр”, “Ирж яваа цаг”, зураглал, “Гүүгл тархи...” нийтлэл, “Сүүлчийн богд” хөрөг туурвисан “Ньюс” агентлагийн ахлах редактор Л.Нарантөгс
• Оргил рашааны багц сурвалжлага, 52-р сургуулийн газрын багц сурвалжлага, “Зэвтэй ус” цуврал сурвалжлага бичсэн Содо.тп сайтын сэтгүүлч Г.Одгарав
Монгол Улсын Сонины шилдэг сэтгүүлч
• “Гурван тэсийн улаан чулуу хүний аминд хүрлээ” 3 цуврал сурвалжлага, “Хар тугалга 803 зарлаж байна” цуврал нийтлэл, сурвалжлага, ярилцлага, бичсэн “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Солонго,
• “Эргэлтэнд дөрөөлж, эрээгүй аашилсан барилгынхан” цуврал нийтлэл” бичсэн “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Болормаа
Монгол Улсын Телевизийн шилдэг сэтгүүлч
• “72 цаг” нийгмийн бүрэн хэмжээний баримтат кино, “Лодойдамба битлиз хей жүүд" зэрэг бүрэн хэмжээний баримтат кино болон авилга цуврал нийтлэл, телевизийн нэвтрүүлэг туурвисан МҮОНТ-ийн сэтгүүлч, Г.Золжаргал
• “Бага хуралдай” эрдмийн чуулган ток шоу ба боть ном, “Гайхамшигт үзмэрүүд” өв соёлын нэвтрүүлэг, “Тэнгэр трэйвэлийн замаар тив дэлхийг тойрцгооё” аян замын тэмдэглэл туурвисан “Соён гэгээрүүлэгч” телевизийн сэтгүүлч Ш.Хишигсүрэн
• МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” агентлагийн сэтгүүлч Ц.Цэнд
Монгол Улсын Шилдгийн шилдэг Хэвлэл мэдээллийн байгууллагууд
“Монгол Улсын 2014 оны Орон нутгийн шилдэг сонин”-оор
• Хөвсгөл аймгийн “Эрх чөлөө” сонин
• Өмнөговь аймгийн “Монгол говь” сонин
Монгол Улсын Орон нутгийн шилдэг телевиз
• Эрдэнэт NBTV HD
• Ховд аймаг Эко телевиз
Монгол Улсын Салбарын шилдэг хэвлэл
• Тээврийн хэвлэл "Ган зам" сонин
• Батлан хамгаалахын хэвлэл "Соёмбо" сонин
Монгол Улсын Шилдэг радио, FМ
• МҮОНР-ийн IV суваг “Монголын дуу хоолой радио”
• FМ 104.5 Гэр бүлийн радио
Монгол Улсын шилдэг сайт
• Үндэсний портал Gogo.mn сайт,
• Мэдээллийн Ikon.mn сайт
“Монгол Улсын Шилдэг сэтгүүл
• “Forbes Mongolia”
• “Гэрэг”
Монгол Улсын Шилдэг сонин
• “Үндэсний шуудан” сонин
• “Зууны мэдээ” сонин
Монгол Улсын Шилдэг телевиз
• 25-р суваг телевиз
• МNВ 2-р суваг
Монгол Улсын 2014 оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Ньюс агентлаг” тус тус шалгарсан байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт