ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хойд солонгосын онгоцны талаар яам тайлбар өглөө

    Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн Дорнод аймгийн Чойбалсанд бууж 200 үхэр авч явсан гэх Хойд Солонгосын ачаа тээврийн онгоцны талаар  мэдээлэл өглөө. Тэрээр:  

    “Жил хагасын өмнө ерөнхийлөгч  Хойд Солонгос улсад айлчлал  хийсэн. Энэ үеэр  манай улс тус улсад 10 мянган мал үржүүлгийн чиглэлээр өгөхөөр тохирсон . Энэ дагуу тус улс өөрийнхөө  ачааны онгоцоор Монгол Улсад газардаж  104 үхэр ачиж явсан. БНАСАУ-д  хойд талаараа хүйтэн сэрүүн өвөл болдог. Тиймээс мал аж ахуйн тусгай бүс бий  болгоно гэсэн хөтөлбөр явуулдаг юм билээ.  Гадаад харилцааны яаманд олон улсын хамтын ажиллагааны сан гэж байдаг. Энэ сангаас зардлыг гаргасан.  Манайх  үржүүлгийн мал  өгье өөрсдөө үржүүлээд хүнсний асуудлаа шийд гэсэн саналыг тэдэнд тавьсан.  2000 оны  үед Хойд Солонгост  ямаа гаргасан. Одоо үржээд байж байгаа. Нислэгийн зөвшөөрөл аваад,  бүх зүйлийг хяналттай хийсэн. Олон улсын харилцаа  дүрэм журмын дагуу бүхнийг хийсэн. Манайх Ази номхон далайн бүсийн  дэлхийн хүнсний  байгууллагуудыг 2014-2015 онд даргалж байгаа тул мал нийлүүлж, дэмжлэг үзүүлснээрээ олон улсын хэмжээнд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа" гэж хариулла.

    Б.Сувд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй