Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оноос хойш оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгож эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр МОХ-ноос мэдээлэл хийж, оюутнууд үндэсний тэтгэлгээс сайн дураараа татгалзаж байгаагаа илэрхийлжээ.
Энэ нь улсын төсөвт хүндрэл учруулж байгаа тул Оюутны Холбоо болон 20 гаруй их дээд сургуулийн оюутны зөвлөлийн дарга нар Үндэсний тэтгэлэг олгох журамд өөрчлөлт оруулах хэдэн санал гаргасан байна. Энэ нь
-Сурлагын голчийг 2.0 үнэлгээгээр тооцон олгож байгаа журмын шаардлагыг өөрчлөн 3.0 голч онооноос дээш үнэлгээтэй суралцаж буй оюутан суралцагчдад үндэсний тэтгэлгийг олгох. Ингэснээр 62780 оюутанд 48.8 тэрбум төгрөг олгогдох бөгөөд улсын төсөв 32 тэрбум төгрөг хэмнэх боломжтой.
-Магистр болон докторын шатлалын сургалтад суралцаж байгаа суралцагчдад үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгож байгааг зогсоох. Ингэх нь 4.8 тэрбум төгрөг хэмнэнэ.
- Сургалтын байгууллагын чанарын түвшинг харгалзах, тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх чиглэлээр журмыг шинэчлэн найруулах.
МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр “Жилд дундажаар 100 гаруй тэрбум төгрөг үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохоор улсын төсөвт тусгадаг. Сүүлийн гурван жилд 300 гаруй тэрбум төгрөгийн тэтгэлэг улсаас оюутнуудад олгосон. Гэвч улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед оюутнууд төсөвт хүндрэл учруулахыг хүсэхгүй байна. Иймд манай оюутнууд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзах үүднээс дээрх саналыг Засгийн Газарт хүргүүлээд байна. Биднийг ийм санаачлага гаргаж байгааг зарим нэг хүмүүс ямар нэг улс төрийн үйлдэлтэй холбож ойлгох байх. Гэвч бидэнд тийм бодол санаа байхгүй. Үндэсний болон урамшууллын тэтгэлэгээс хэмнэсэн мөнгөөс тодорхой хувийг оюутнуудад чиглэсэн бүтээн байгуулалт, боловсролын шинэчлэлд зарцуулаасай, эхчүүд, хүүхдүүдэд өгөөсэй гэж хүсэж байна” хэмээн өгүүлжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт