Pediatrics сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар гар утастай байнга найзалдаг хүүхдүүд бусдаасаа богинохон цаг унтаж, хангалттай нойр авч чаддаггүйг баталжээ. Ийнхүү хангалттай нойр авдаггүй байдал нь илүүдэл жин, цусны даралт ихсэх,зүрхний титэм судасны өвчин үүсэх урьдач нөхцөл болдог аж. Хүүхдүүдэд нойр хангалттай сайн авах нь бие физиологи болоод сурлагадаа амжилт гаргахад эерэгээр нөлөөлдөг ч харамсалтай нь сүүлийн зуунд дэлхий даяар хүүхдүүдийн унтах цаг буурсаар байгаа юм байна. Үүнээс гадна ухаалаг гар утас, ай пад зэрэг нь ашиглахад хялбар, хөгжим сонсч, кино үзэх, интернэтээр аялах болохуйц, хаана ч ашиглах боломжтой зэргээс шалтгаалан хүүхдэд илүү сөргөөр нөлөөлж байна гэж судалгаагаар дүгнэжээ.
Ухаалаг утас, ай падыг хүүхдүүд нүүрэндээ ойр байрлуулж ашигладаг атал дэлгэцний гэрэл телевизийнхээс илүү мелатонин ялгаруулдаг гэж судлаачид анхаарууллаа .
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт