Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг тэгшитгэлд орж, нэгийн даваанд Филиппиний боксчин Д.Галвантай тоглох сугалаа татсан. Түүний хэсэгт Энэтхэг, Япон, БНСУ, Казахстан, Хятад гээд боксын спортоор тивдээ дээгүүрт бичигддэг орны тамирчин байгаа.
Тэрбээр өчигдөр тоглолтын салхийг хагалж, 64 кг-ийн жинд өрсөлдөн хүндхэн учраагаа 30:27-ийн харьцаагаар илүүрхэж яллаа.
Түүнтэй нөгөөдөр нударга зөрүүлэх дараагийн тамирчин нь Малайзын боксчин. Тэд өмнө нь Казакстаны Алматыд зохиогдсон Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд таарч байжээ.
Эрэгтэй сагсчид шөвгийн наймд тунав
Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн хоёрдугаар тойргийн "D" хэсгийн БНСУ-Йорданы тоглолт болж, 98-66-ын харьцаагаар талбайн эзэд хожсон. Ингэсээр БНСУ хэсгээ хоёр ялалттай тэргүүлсэн бол Монгол Улсын шигшээ баг удаалж, шөвгийн наймд өрсөлдөх эрх авч чадлаа.
Шөвгийн наймд шалгарсан багууд дахин хоёр хэсэгт хуваагдаж буй. G хэсэгт БНХАУ, Монгол, Иран болон Япон, H хэсэгт Казахстан, БНСУ, Филиппин, Катар улсын шигшээ баг шалгарав Гуравдугаар тойргийн тоглолт өнөөдөр эхэлж, Монгол-БНХАУ, “H” хэсэгт Казахстан-БНСУ, Филиппин-Катарын шигшээ багийн тоглолт болно.
09.26нд БНХАУ- Монгол-13.00 цаг
09.27нд Монгол-Иран
09.28нд Монгол-Япон
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт