Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийг Монгол Улс 2002 онд соёрхон баталж, анхны тайлангаа 2010 онд хүргүүлсэн билээ. Дөрвөн жилд нэг удаа тайлан гаргах ёстой бөгөөд энэ дагуу эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилтийн тухай Монгол Улсын II илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд албан ёсоор танилцуулна. Энэ үүргийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар хариуцна. Хоёр дахь удаагийн илтгэлийг Хууль зүйн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар хамтран бэлтгэжээ.
Монгол Улсын анхны тайланд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос 2010 онд зөвлөмж ирүүлсэн байдаг. Зөвлөмжийг энэ удаагийн тайланд тусгаж, мөн конвенцийн 16 зүйл бүрийн хэрэгжилтийг тайланд тусгасан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт