ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Япон улсад суралцах багш, оюутнууд батламж гардаж авав

    Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилгоор Монгол Улсын БСШУЯ, Японы Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 1000 инженер бэлтгэх "Инженер, технологийн дээд боловсрол" төсөл амжилттай хэрэгжиж буй. 

    Одоогоор ШУТИС дээр 1.5 жилийн хугацаатай Коосэн сургуулийн бэлтгэл анги 46 оюутантай хичээллэж байна. Энэ удаа инженерийн чиглэлийн (1) магистр, доктор, зэргийн бус сургалтаар Япон Улсын их дээд сургуульд суралцах долоон багш, судлаачид, (2) Коосэн сургалтын хөтөлбөрөөр техник мэргэжлийн Коосэн сургуульд шууд элсэн суралцах зургаан оюутан нийт 13 оюутан, багш нар  БСШУ-ны Сайд Л.Гантөмөрөөс батламж гардаж авлаа. Магистр, доктор, зэргийн бус сургалтад хамрагдах долоон багш, судлаачдыг Японы талын хүлээн авах их, дээд сургуулиуд болон ЖАЙКА байгууллагаас тавьсан шаардлага, МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх судалгааны чиглэл, Япон Англи хэлний мэдлэгийг харгалзан сонгон шалгаруулсан юм. 

    БСШУ-ны Сайдын 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн А/466 тоот тушаалаар нэр бүхий долоон хүнийг Япон Улсын их сургуульд магистр, доктор, зэргийн бус сургалтад, харин зургаан оюутныг БСШУ-ны Сайдын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/486 тоот тушаалаар Япон Улсын Коосэн сургуульд элсүүлэн суралцуулахаар баталжээ.
    1.Даваажавын Нарантогтох: 1997 онд ХААИС-ийг Бараа судлаачийн мэргэжлээр төгссөн. 2004 онд ШУТИС-ийн Үйлдвэр, технологийн дээд сургуульд техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Өдгөө ШУТИС-ийн Үйлдвэр, технологийн сургуулийн дизайны тэнхимд багшилж буй. Энэ сараас ирэх дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд Киотогийн технологийн их сургуульд зэргийн бус сургалтын хөтөлбөрөөр "Дэвшилтэт материалын судалгаа, нэхмэл ба ноолууран түүхий эдийн био-инженерчлэлийн судалгаа" сэдвээр судалгаа хийн, энэ сэдвээрээ докторын сургалтын хөтөлбөрт гурван жил суралцана.  
    2.Орхоны Банзрагчгарав: 2011 онд МУИС-ийг Биотехнологич мэргэжлээр төгсөж, 2014 онд МУИС-ийн Молекул биологи, генетикийн магистрын зэрэг хамгаалсан. Эдүгээ МУИС-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. Тоохокүгийн эм зүйн их сургуульд "Залесовын зэдгэлжийн фитохимийн болон биологийн судалгаа" сэдвээр судалгаа хийж, докторийн сургалтын хөтөлбөрт гурван жил суралцана.  
    3.Мөнхбатын Долгормаа: 2013 онд МУИС-ийг Хүрээлэн буй орчны химич мэргэжлээр төгсөж, МУИС-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. Миязакигийн их сургуульд "Дэвшилтэт материалын судалгаа, хүрээлэн буй орчны инженерчлэл" сэдвээр магистрын сургалтын хөтөлбөрт хоёр жил суралцана.  
    4.Нямсүрэнгийн Гомбосүрэн: 1994 онд ШУТИС-ийг Авто ашиглалт, авто механикч мэргэжлээр төгсөж, 2009 онд Японы Рицүмэйкан Их Сургуулийн магистрын зэрэг хамгаалсан. Одоо ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд ахлах багшаар ажиллаж байна. Рицүмэйкан их сургуульд "Бензинт хөдөлгүүрийн сольдог урьдавч шатах хорго" сэдвээр зэргийн бус сургалтын хөтөлбөрт  найман сарын хугацаанд суралцана.  
    5.Дамдинсүрэнгийн Нарантуяа: 1991 онд МУИС-ийг Биологич мэргэжлээр төгссөн, 1999 онд МУИС-д Микробиологийн магистрын зэрэг хамгаалсан. 2000 оноос МУИС-д багшилж байна. Эхимэгийн их сургуульд "Микробиологи"-ийн чиглэлээр зэргийн бус сургалтын хөтөлбөрт нэг сар суралцана.  
    6.Отгонбаярын Энхцолмон: 2003 онд ШУТИС-ийг Гео-Экологийн мэргэжлээр дүүргэж, 2013 онд Китакюшюгийн их сургуульд байгаль орчны менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2013 оноос Китакюшюгийн их сургуулийн докторантурт суралцаж байна "Дулаан идэвхжүүлсэн хагас дамжуулагчаар дэгдэмхий органик нэгдэл болон нарийн ширхэглэлт тоосонцорыг арилгах нь" сэдвээр докторын сургалтын хөтөлбөрт нэг жил суралцана.  
    7.Пүрэвсүрэнгийн Нэмэхбаяр:2014 онд ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийг Геологич мэргэжлээр дүүргэж, Нагояагийн их сургуульд судлаач оюутнаар суралцаж байна. "Магмын чулуулгийн геохими" чиглэлээр магистрийн сургалтын хөтөлбөрт  хоёр жил суралцах юм.      

    Энхбаатарын Хангай Кагошима Коосэн их сургуульд Хүрээлэн буй орчин, хот төлөвлөлтийн инженерчлэл

    Батбаярын Цогтбаатар Сэндай Коосэн их сургуульд Мэдээллийн сүлжээний инженерчлэл

    Лхагвасүрэнгийн Ганбат Ибараки Коосэн их сургуульд Цахилгаан электроникийн системийн инженерчлэл

    Гантулгын Батцогт Кагава Коосэн их сургуульд Электрон мэдээллийн инженерчлэл

    Отгонбямбын Батбанди Мацүо Коосэн их сургуульд Электрон мэдээллийн инженерчлэл

    Амарсанаагийн Содномдорж Акаши Коосэн их сургуульд Хот төлөвлөлтийн системийн инженерчлэл мэргэжлээр суралцахаар боллоо.

                                                                                                                                    Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй