
Ким Чен Уны эцэг Ким Чен Ир долоон хүүхэдтэй гэх мэдээлэл байдаг бөгөөд тэдний гуравынх нь хувь заяа маш бүрхэг байсаар ирсэн. Тэрээр хоёр ах, хоёр эгч, хоёр дүүтэй гэх мэдээлэл байдаг. Мөн тэдний нэг болох дүүгээ Ким Чен Ун таван настай байхдаа усан санд живүүлсэн гэх мэдээлэл ч бий. Хатуу хахир бодлоготой улсын удирдагчдын амьдрал, гаргаж буй шийдвэр нь ч хахир байсаар ирсэн.

Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ким Чен Уны хамгийн том ах нь цөллөгдсөн бол дунд ах нь цаазын ял сонссон гэдэг. Тиймээс тэрээр Ардчилсан Солонгосын гурав дахь удирдагчаар сонгогджээ.

Түүний гэргий Ли Соль Чугийн талаарх мэдээлэл ч чанд нууцлалтай байдаг бөгөөд тэд 2012 оны эхээр охинтой болсон байна. Хэрэв тэд хүүтэй болсон бол энэ мэдээллээ дэлхий дахинд тараах байсан, харин тэдний шинэ хүний мэдээлэл нам жим өнгөрсөн учраас түүнийг охинтой болжээ хэмээн ажиглагчид таамагласан юм.

Ким Чен Ун Швейцарт дээд боловсрол эзэмшсэн бөгөөд маш толгой сайтай хүү байсан хэмээн хожим нь хамтран суралцагчид нь ярьсан байдаг ч хамт суралцаж байх үедээ нууц нэрээр сурч байсан түүнийг Ардчилсан Солонгосын дарангуйлагчийн хүү гэдгийг мэдээгүй гэдэг. Тэрээр оюутнуудын сарын тэтгэлгээс хэд дахин илүү халаасны мөнгөтэй, сагсан бөмбөгт туйлын их сонирхолтой, Nike брэндийн чанартай хувцаснуудыг төрөл бүрээр нь өмсдөг байжээ.

Түүний сагсан бөмбөгт дурлах сонирхол нь хожим Денис Родмантай нөхөрлөх нөхөрлөлийн үндэс болжээ. Англи, Франц хэлийг гаргууд эзэмшсэн төдийгүй бие даан компьютерийн шинжлэх ухаан судалдаг аж. Тэрээр их сургуульд сурч байхдаа нэгэн явдлаас болж нэг хэсэгтээ л бусдаас ичиж явах болсон байна. Учир нь шалгалтын үеэр цүнхнээс нь порно сэтгүүл гарч ирсэн талаар хамт сурдаг байсан Португали эр ярьсан байдаг юм.

Удирдагч Хятадын жүжигчин Жэки Чаны үнэнч шүтэн бишрэгч бөгөөд түүний тоглосон киног хэдэн цагаар ч хамаагүй үзээд суучихдаг нэгэн гэнэ. Дэлхий дахиныг цөмийн зэвсгээр дайрна хэмээн сүрдүүлэгч, дарангуйлагчийн талаар элдэв мэдээлэл цуурах нь битгий хэл ам ангайх төдийд л хатуу дэглэмтэй шоронд хорьдог хүнд нөхцөлд амьдардаг Хойд солонгосчуудад удирдагчийгаа тахин шүтэх нь хууль байдаг.

Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус улсын нийт шоронгуудын эзлэх талбай нь Вашинтон хотоос гурав дахин том гэдэг. Удирдагчийн тахин шүтэх үзлийг хүүхдэд багаас нь төлөвшүүлэхийн тулд энэ оноос эхлэн Ким Чен Уныг судлах хичээлийг ахлах сургуулийн хөтөлбөрт нэмэн оруулсан бөгөөд, түүний төрсөн өдрийг "Үндэсний бахархалын өдөр" болгосон юм. Түүгээр ч барахгүй ганцаараа ноёлохын тулд шинээр мэндэлсэн хүүхдүүдэд Ким Чен Ун нэрийг өгөхийг ч хориглосон билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт