ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дакар раллигийн өнөөдрийн уралдаан өрсөлдөөнтэй болох нь

    “Дакар Ралли 2015” уралдааны гурав дахь өдрийн гараа Аргентиний Сан Хуанааc Чилесито хүртэл явагдав. Хоёр дахь өдрийн хүнд гарааны дараах энэхүү гараа нь 220 км үргэлжилжээ. Уралдааны мотоциклийн ангилалд энэ жил анх удаа оролцсон Австри улсын тамирчин Matthias Walkner түрүүлсэн байна.

    Тэрбээр ийн түрүүлсэн нь 1990 оноос хойш Дакарын гараанд түрүүлсэн анхны Австри тамирчин болжээ. Гарааны удаах байрт 40 секунд хоцорч бариалсан KTM багийн тамирчин Мarc Coma орлоо.

    Валкнераас нэг минутын зайтайгаар бариалсан хоёрдугаар гарааны ялагч Honda багийн Joan Barreda гуравдугаар байрт шалгарав.

    Тэрбээр нийт үзүүлэлтээрээ уралдааныг тэргүүлсээр буй.Харин Монголын тамирчин ОУХМ Д.Болдбаатар 80, Ч.Анар 130 дугаар байрт орсон бол автомашины төрөлд уралдсан ОУХМ

    Н.Лхамаа 70 байрт орж, үзүүлэлтээрээ одоогоор 65 байрт явж байгаа. Раллийн дөрөв дэх гараа Чилечитогоос Копиапо Лайсоны чиглэлд 315 км өгсүүр замд болно.

    Өнөөдрийн уралдаанд хурд сорьж буй тамирчдын хувьд шийдвэрлэх өрсөлдөөн болно.

                                                                                                                                    Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй