
Монголын хүн амын 2 хүн тутамд 1км2 газар нутаг ногддог нь дэлхийн рекордод багтжээ.

1997 онд монгол айл өрхүүд 100 хувь хувийн сууцтай гэж Гиннест бүртгүүлж байжээ. Монгол гэрийг хувийн сууц гэж үзэж байна.

1961 онд Монголын говиос олдсон Теризинозавр хэмээх эртний үлэг гүрвэлийн сарвуу хумс 91 см урт байсан нь дэлхий дээрхи хамгийн урт хумс гэж үзжээ.

Их аварга ёкозүна Хакухо Даваажаргал 2009 онд нэг жилийн дотор сумогийн 90 барилдааны 86-д нь давснаар дэлхийн дээд амжилтын эзэн болжээ.

2011 онд Хэнтий аймгийн Биндэр суманд болсон "Монгол Дерби" хэмээх 1000 км үргэлжлэх морин уралдаан дэлхийн хамгийн хол зайн уралдаан гэж бүртгэгджээ.

2011 онд Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан уг барилдаанд 6002 бөх оролцсноор дэлхийн хамгийн олон бөх барилдсан монгол бөхийн тэмцээн гэж бүртгэгджээ.

2013 онд Монголын морин спор уяачдын холбооноос зохион байгуулсан уг парадад 11 мянга 125 морьтой хүн Хүй долоо худагт цугларч дэлхийн амжилтад бүртгүүлсэн байна. Уг парадад оролцсон хүмүүсээс хамгийн залуу нь 2 нас 8 сартай, хамгийн хөгшин нь 90 настай байжээ.

2013 онд Монголын морин спор уяачдын холбооноос зохион байгуулсан уг уралдаанд 4249 морь уралдаж дэлхийн дээд амжилт тогтоожээ. Унаачдаас хамгийн залуу нь 7 настай, хамгийн хөгжин нь 79 настай байсан байна.
2013 онд Туркийн Истамбул хотод Эрдэнэбилэгийн Цацрал 4 минут 17 секундээр уг амжилтын эзэн болжээ.
Монголын газар нутаг дээр зарим нэг Гиннесийн амжилт бүртгэгдэж байжээ.

АНУ-ын иргэн Ашрита Фурман 2007 онд Баруун салаанд 1,6 км газрыг 16 минут 41 секунд туулснаар уг амжилтын эзэн болж байжээ.

2004 онд Монголын говьд Пете Аш, Киерон Брэдли, Бриан Куннингам нар Kity Buggy буюу шүхрээр чирэгддэг 3 дугуйтаар 1015 км зайг туулж дээд амжилтаа бүртгүүлжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт