ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МҮОНРТ-ийн экс захирал М.Наранбаатарт эрүүгийн хэрэг үүсгэлээ

    МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлд шинэ гишүүд томилох үеэр УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгэнд ихэд бухимдсан М.Наранбаатар түүнийг Олон нийтийн радио, телевизийн ажилчдыг доромжиллоо, нэр төрд нь халдлаа хэмээн шүүхэд өгч нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн. Хариуг нь УИХ-ын дарга тэр дор нь барьж хоёрхон хоногийн дотор М.Наранбаатарыг МҮОНРТ-ийн ерөнхий захирлын суудлаас нь сүр дуулиантай огцруулж дөнгөсөн. Асуудал үүгээр ч дууссангүй. Нэр төрд нь үндэслэлгүй халдаж, гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан хэмээн УИХ-ын дарга З.Энхболд экс захирал М.Наранбаатарыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаар болсон байна. УИХ-ын дарга өчигдөр үдээс хойш Цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдлоо гаргаж өргөдөл бичиж өгсөн байна. Хэдий одоо нэр төр гутаасан гэдэг асуудал яригдаж байгаа ч цааш энэ нь улам гүнзгийрч М.Наранбаатарыг захирлаар ажиллаж байх үедээ төсвийн хөрөнгө шамшигдуулсан байж болзошгүй гэх хэрэг сөхөгдөж мэдэх гэнэ.   

                                                                                                                    Б.Номин

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй