ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бүдүүн хос Засгийн газраасаа тэтгэмж нэхлээ

    Хэт таргалалтаасаа болоод ажил хийх боломжгүй болсон Английн  Плитаут хотын хос Засгийн газраасаа сарын хоёр мянган паундын тэтгэмж нэхэмжилжээ. Тэд саяхан  хуримаа хийсэн бөгөөд хэт таргалалтаас болж ажил олдоггүй учир Засгийн газар тэтгэмж өгөх  ёстой хэмээн телевизийн нэгэн нэвтрүүлэгт  оролцож мэдэгджээ.

    Нөхөр болох 45 настай Stephen Beer өмнө нь 4 ч удаа гэрлэсэн бөгөөд сүүлийн 5  жил хэт таргалалтаасаа болоод  ажил хийж чадаагүй байна.

    Хэдийгээр тухайн хос чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчний улмаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сангаас сарын 1700 паундын тэтгэмж авдаг ч энэ нь хүрэлцээгүй байдаг юм байна.  Тэд өөрсдөө хувцаслах биеэ угаах зэрэг нь хүндрэлтэй байдаг  учир  өдөрт  2 удаа асрагч ирж үүнд нь тусладаг ажээ.

    Английн  Плитаут хотын насанд  хүрсэн хүмүүсийн 60 хувь нь хэт таргалалттай байдаг юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй