ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Өнгөрөгч оны сүүлээр Ява тэнгист осолдсон AirAsia -ийн QZ8501 онгоцны хар хайрцгийг хайх эрэл үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар аврагчид дахин 37 хүний цогцсыг нэмж олоод байна. 

    Хойд Солонгост 3000 орчим кибер мэргэжилтэн байгаа хэмээн мэдэгдэж байсан ч тус улсад үүнээс хоёр дахин их буюу 6000 хол давсан, хэт өндөр түвшинд бэлтгэгдсэн кибер мэргэжилтэн байдаг хэмээн Өмнөд Солонгосын баттай эх сурвалж мэдээллээ. 

     АНУ-ын 114 дэх конгресс бүрэн  бүтэн болж гишүүд нь тангаргаа өргөх ёслол нийслэл Вашингтон хотноо боллоо. 

    Туркийн нийслэл Стамбул хотын цагдаагийн хэсэгт нэгэн амиа золиослогч эмэгтэй халдаж гар бөмбөг дэлбэлсний улмаас нэг цагдаагийн амь насанд хүрсэн байна. 

    ОХУ-ын ерөнхийлөгч Путин Оросын армид гадаадын цэргүүд алба хаах боломжийг нээх тухай зарлиг гаргасан байна

    АНУ-ын “Johnson&Johnson” компани эболагийн эсрэг вакциныг хүн дээр туршиж эхэлжээ.

    Иракийн Анбар мужид болсон амиа золиослогч хоёр террористын довтолгоо, түүнээс улбаалсан буудалцааны улмаас Иракийн Аюулгүйн албаны 23 ажилтан амь үрэгдэж,  21 хүн шархадлаа.

    Мексикийн Герреро мужийн Игуала хотын Багшийн их сургуулийн 43 оюутны үхэлтэй холбоотойгоор 11 цагдааг баривчлав.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй