Хар сарнай хамтлагийн ахлагч Амраа гэхээр хүмүүст этгээд хувцаслалт, донжтой шилтэй залуугийн дүр төрх буудаг байх. Гэр бүлийн амьдрал зохиож охинтой болсон дуучин маань сүүлийн үед уран бүтээлийн түр завсарлага авч хотын төвд хоёр ч караоке ажиллуулах болжээ. Монголын хаадын түүхийг харуулсан Эзэнт гүрэн өрөө болоод маршал Х.Чойбалсан, Р.Чойном, О.Дашбалбар, Д.Нацагдорж, өвөө Ц.Сэвжид, аав С.Сүхбаатар зэрэг шүтэж явдаг 7 хүнийхээ хөргөөр караокегаа чимсэн тэрээр багагүй орлоготой байгаа юм байна.

Шулуухан үгтэй дуучин маань хэрвээ би зохиолын дуучин байсан бол бацаануудыг нусаа татаж амжаагүй байхад гавьяат авчих байсан хэмээн ам алдсан удаатай. Үнэхээр тэрээр төр жинхэнэ авьяасыг үнэлж шагналаа өгөхгүй байна гэж бодож явдаг бөгөөд миний 20 жил дуулж байж 2 жилийн өмнө авсан СТА тэмдгийг СУИС-ийг төгсөөгүй оюутан авч байгаа нь онцгүй байна гэж нэгэн шоу нэвтрүүлгийн үеэр хэлээд авлаа.

Мөн зарим хүмүүс намайг сумтай гэдэг л юм. Би тэрийг нь тоодоггүй. Харин ч хурдтай, хүчтэй гэж байгаа юм байна гэж ойлгодог. Монголчууд бүгд л сумтай шүү дээ гэв.
Тэрээр үслэг эдлэлээр гоёх дуртай бөгөөд илбэнх, чоно, үнэг гэх мэтийн 10-аад үслэг эдлэлтэй гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт