“Универсиад-2015” наадмын цана, цанын хоёр төрөлт, трамплин, биатлон гэсэн дөрвөн төрлийн тэмцээн энэ сарын 24-нөөс ирэх сарын 01 хүртэл болно.
Словак улсад болох уг тэмцээнд Монголын оюутны спортын холбооны шигшээ багийн цанын дасгалжуулагч Б.Баттулга тэргүүтэй долоон тамирчин оролцох нь.
Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэй тамирчдаас ОУХМ Б.Бямбадорж (Үндэсний БТДС), Б.Амарсанаа (ШУТИС), Б. Ачбадрах (МУБИС), О.Гантулга (БХИС), эмэгтэйчүүдээс Э.Ариунтунгалаг (Үндэсний БТДС), А.Энхтуул (МУБИС), Ж.Халиунаа (МУБИС) нар өрсөлдөх юм.
Манай тамирчид уг наадмын дөрвөн зайн уралдаан, түүний дотор багийн тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж буй.
Өвлийн “Универсиад-2015” наадмын уулын цана, сноуборд, керлинг, хоккей, уран гулгалт, шорт трейк, фристайлийн тэмцээн Испани улсын Гранада хотод хоёрдугаар сарын 4-14-нд зохиогдохоор болжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт