ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Он гарсаар гахайн томуугийн вирусээр хоёр хүн өвчилжээ

    Монгол Улсад он гарснаас хойш олныг хамарсан халдварт өвчний дэгдэлт, хордлого гараагүй ч хоёр хүнээс томуугийн A(H3N2) вирус буюу гахайн томуу илэрсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд Улаанбаатар, Дорноговь, Замын-Үүд, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр аймгуудаас ирүүлсэн 39 сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүний сорьцоос ийнхүү гахайн томуугийн вирус илэрчээ. Дэлхий нийтийг шувууны ханиад цочроож, олон хүний амийг авч одох үед гахайны томуу гэгдэх энэ вирусын талаар ярих болсон юм. Монголчууд энэхүү томуугийн вирусийн талаарх мэдлэг маруухан тул ямар вирус болох талаар танилцуулж байна.

    Гахайн томуу гэж юу вэ?

    Гахайн томуу гэдэг нь гахайн томуугийн хэд хэдэн төрлийн вирусаар үүсгэгддэг өвчин юм. Гахайн томуугийн вирус нь ихэвчлэн гахайнд халдварладаг тул ийн нэрлэгджээ. 2009 оны байдлаар H1N1, H1N2, H3N1, H3N2, H2N3 гэсэн төрлийн, А хүрээний дэд төрлийн вирусууд болон С хүрээний вирусууд мэдэгдээд байгаа. Гахайтай ойр ажиллаж, амьдардаг хүмүүс энэ өвчнөөр өвдөх тохиолдол гардаг бөгөөд хүнээс хүнд халдах тохиолдол байдаг.

    Шинж тэмдэг

    Гахайн томуугийн шинж тэмдэг нь энгийн ханиадтай ижил шинж тэмдэгтэй. Халуурах, ханиалгах, хоолой өвдөж хуурайших, бие өвдөх, толгой өвдөх, чичрэх болон сульдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим тохиолдолд дотор муухайрч, бөөлжинө.Бас чихний араар хавдана.

    Гахайн томуугийн аюул

    Энгийн ханиад, томууны адилаар гахайн томуу нь хөнгөн буюу хүнд хэлбэртэй байдаг. Гахайн томуу өвчний вирусыг анх 1930 онд гахайнаас ялгаж авсан. Гахайн томуугийн хүний өвчлөлийн тохиолдол анх 1976 онд АНУ-д бүртгэгдэн 200 гаруй хүн өвчлүүлж, нэг хүн нас барсан. 2005-2009 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд тус улсад ердөө 12 хүн уг өвчнөөр өвчилж байсан боловч амиа алдсан тохиолдол байгаагүй. Гэхдээ энэ халдварт өвчин маш аюултай. 1988 онд АНУ-ын нэг иргэн энэ өвчнөөс болж ердөө найм хоногийн дараа амиа алдаж байсан юм. Гахайн томуугийн вирус нь гахайн мах болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнээр дамжсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Вирус нь спиртийн төрлийн халдваргүйжүүлэх бодисууд, хлорт нэгдлүүд, альдегидүүд, нарны хэт ягаан туяа зэрэгт мэдрэг, хатаах буцалгахад амархан идэвхээ алдаж үхдэг. Зөв боловсруулж, чанаж болгосон гахайн мах, бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхэд гахайн томуу халдварласан тохиолдол гараагүй. Гахайн махыг цельсийн 70 хэмд махыг болгоход гахайн томуугийн вирус идэвхгүйждэг ажээ.

    Томуугаас сэргийлэх зөвлөмж

    Монгол Улсад цаашид томуу, ханиад нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөжээ.

                                                                                                                    Б.Номин

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй