ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дуучин Д.Хишигбаяр:Дэлгэрмаа намайг эхнэрээс минь салгаж суусан гэдэг шал худлаа

    Дуучин Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр, хүү Х.Банзрагчийн хамт

    Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө аясаа нэгэнт тодорхойлж, хэдэн мянган дэмжигчидтэй болоод байгаа гэр бүлийн хос бол дуучин Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр нар юм. Үр хүүхэдтэй, хань ижилтэй байсан хүнийг эхнэрээс нь салгаж гэр бүл үймүүлэн хүүхэд өнчрүүлсэн гэх таагүй тодотгол Р.Дэлгэрмааг дагадаг байсан нь  бий. Тэгвэл хүмүүсийн энэ бодол худал болох талаар дуучин Д.Хишигбаяр “Дэлгэрмаа намайг эхнэрээс салгаж суусан гэдэг шал худлаа. Миний эхний амьдрал бүтэлгүйтсэн нь үнэн. Би хүүгээ өөр дээрээ авсан. Хүү маань одоо 17 настай. Би Дэлгэрмаатайгаа уран бүтээл хамтарч хийж байгаад нэг гэрт орсон. Ханьтайгаа амьдраад сайхан л явж байна. Бид хоёрын хүү 11 сартай болчихлоо. Хэнд ч гэсэн өнгөрсөн амьдрал байдаг л хорвоо шүү гэж сэтгэгдэл бичдэг хүмүүст хэлье” хэмээн ярьжээ.  

                                                                                                                            Б.Номин

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй