ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “AMA суперкросс” аварга шалгаруулах цуврал тэмцээн эхэллээ

    AMA суперкросс аварга шалгаруулах цуврал тэмцээн энэ сарын 3-нд эхэллээ.

    Суперкросс нь шороон зам, огцом үсрэлт, саад бэрхшээлээс бүрдсэн бартаат замын мотоциклын уралдаан юм. Суперкросс  Mотокроссоос үүсэлтэй. Олон талаараа адил боловч ялгаатай.

    1972 онд уралдааны үүсгэн байгуулагч Майк Гүүдвины болон Терри Tернан нар Лос-Анжелес хот Калифорни мужийн Лос-Анжелес Coliseum дотор "Motocross Супер Bowl" гэж нэрлэгдэх шат дараалсан уралдаан анх зохион байгуулжээ. Тэр үед 16 настай Marty Tripes түрүүлж байв. Мотоциклийн спортоос хамгийн их орлого олдог уралдаан энэ уралдаанд мотокросс сонирхон хичээллэгчид оролцдоггүй зөвхөн мэргэжлийн тамирчид өрсөлддөг. Мотоциклийн үнэ нь 130,000$орчим аж. Мотокроссоос илүү ур чадвар, хөрөнгө мөнгө, мотоциклийн хүч чадал шаарддаг байна.

    Иймд суперкросс нь хурд хүч, тэвчээр ухаан, техникийн дэвшлийг хамгийн ихээр шаарддаг төрөл юм. AMA суперкросс аварга шалгаруулах  450 сс, 250 сс ангиллын цуврал тэмцээн энэ сарын эхний долоо хоногоос ирэх тавдугаар сарын дунд хүртэл үргэлжилнэ.

                                                                                                                                      Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй