Герман инженерүүд өчигдөр өөрөө жолоодлоготой Мерседес Бенц машиныхаа цоо шинэ загвар болох “F15”-ыг танилцууллаа. Энэхүү загвар нь 2015 онд тэсрэлт хийж гарч ирж байгаа бөгөөд энэ жилийн автомашины загвар, өнгө аясыг тодорхойлохоор боллоо хэмээн ажиглагчид дүгнэж байгаа аж. Тус машиныг үйлдвэрлэгчид цаашдаа машин бол хүний хэрэглээ төдий байх биш алжаал тайлах, амрах орчныг бүрдүүлдэг яг л гэр орон шиг тухтай байх хэрэгтэй. Тиймдээ ч бид өөрөө жолооддог, тансаг хэрэглээний машинуудыг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна. Цаашдаа илүү том загварын машин үйлдвэрлэхээр төлөвлөөд байна гэжээ. “F15” загварын хувьд дотор салондоо цэнхэр лед гэрэл суурилуулан, тансаг арьсан бүрээсээр бүрж орчин үеийн шийдэл оруулж өгснөөс гадна дөрвөн хүний багтаамжтай, гадна талаасаа ч тансаг хүлэг болж чаджээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт