Ерөнхий прокурорын суудал онгойгоод сар гаруйн нүүр үзэж байна. Гэвч өнөөг болтол Ерөнхийлөгч санал болгож буй шинэ прокурорыг УИХ-д танилцуулаагүй байна. Прокурор хүн гэдэг аливаа хэргийг шүүхийн шатанд очихоос өмнө хянаад хэрэгсэхгүй болгож чаддаг дархан эрх мэдэлтэй хүн. Энэ зарчмаар олон ч улс төрчдийн орооцолдсон хэргүүд замдаа замхарч, хэрэгсэхгүй болж байсан түүхтэй. Ийм л чухал суудлын эзэн болох хамгийн магадлалтай хүнээр Нийслэлийн прокурорын орлогч Б.Бат-Орших тодроод байгаа. Д.Дорлигжавыг сайдын албанд тушаалд томилогдож албаа өгөхдөө түүний нэрийг Ерөнхий прокурорт санал болгосон гэх үнэн худал нь мэдэгдэхгүй дам яриа байдаг. Тэгвэл Б.Бат-Оршихыг Ерөнхий прокурор болох боломжтой тухай яригдаж эхэлмэгц сонирхолтой гэмээр мэдээллүүд түүнийг дагаж эхлэв.
Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн тэрээр оюутан байхдаа өдгөө Хууль зүйн сайд болсон Д.Дорлигжавын гэрт нэг хэсэг амьдарч байсан гэнэ. Мөн Б.Бат-Оршихын ах болох Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, хурандаа Б.Батсуурь нь одоогоос арван таван жилийн тэртээ Д.Дорлигжав сайдыг “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа 800 мянган ам.долларын асуудалтай орооцолдсон хэргийг шалгаж байжээ. Хожим энэ хэрэг хэрэгсэхгүй болсон түүхтэй.
Ямартай ч энэ мэт яриаг Б.Бат-Оршихыг Ерөнхий прокурор болгох сонирхолгүй, өөрсдийн хүнээ томилуулах гэсэн улс төрийн нэг бүлэглэлийн гаргасан зохиомол зүйл гэж тайлбарлах хэсэг ч байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт