ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2015 онд болох чөлөөт бөхийн барилдааны олон улсын тэмцээнүүд

    Шинэ он гарсны дараахан Монгол Улсад олон тэмцээн, уралдаан зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй. Тэгвэл 2015 онд болох чөлөөт бөхийн барилдааны олон улсын тэмцээний хуваарь гарчээ.

    I сар

    Насанд хүрэгчдийн УАШТ (эрэгтэй, эмэгтэйчүүдийн чөлөөт бөх) Улаанбаатар хот, энэ сарын 9-11-нд Спортын Төв Ордонд болно.

    Дейв Шульцийн нэрэмжит уламжлалт олон улсын тэмцээн (Гурван төрлөөр) АНУ-ын Колорадо-Спрингс хотод энэ сарын 28-31-нд болно.

    Тахтийн цомын төлөө уламжлалт олон улсын тэмцээн (эрэгтэйчүүдийн чөлөөт бөх). Иран улсын Керманшах хотод энэ сарын 29-30-нд болно.

    И.Ярыгиний нэрэмжит олон улсын “Голден Гран-При” тэмцээн (эрэгтэй, эмэгтэйчүүдийн чөлөөт бөх) ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 29-нөөс хоёрдугаар сарын 1-нд болно.

    “Гран-При” олон улсын тэмцээн (гурван төрлөөр) Франц улсын Париж хотод энэ сарын 30-наас хоёрдугаар сарын 1-нд болно.

     II сар

    Залуучуудын УАШТ (эрэгтэй, эмэгтэйчүүдийн чөлөөт бөх) Хоёрдугаар сарын 10-12-нд болно.

    Клиппан хатагтайн нэрэмжит насанд хүрэгчид, залуучууд болон өсвөр үеийн уламжлалт нээлттэй “Голден Гран-При” олон улсын тэмцээн (эмэгтэйчүүдийн чөлөөт бөх) Швед улсын Клиппан хотод хоёрдугаар сарын 13-15-нд болно.

    III сар

    Олимпийн аварга Р.Дмитриевийн дурсгалд зориулсан залуучуудын уламжлалт олон улсын тэмцээн (эрэгтэйчүүдийн чөлөөт бөх) ОХУ-ын Якут улсын нийслэл Якутск хотод гуравдугаар сарын 6-8-нд болно.

    Дэлхийн цомын төлөө эмэгтэйчүүдийн багуудын тэмцээн. ОХУ-ын Санкт-Петрбург хотод гуравдугаар сарын 7-8-нд болно.

    ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит уламжлалт олон улсын тэмцээн (эрэгтэйчүүдийн чөлөөт бөх). Буриадын Улаан-Үд хотод гуравдугаар сарын 13-15-нд болно.

    Европийн аварга шалгаруулах тэмцээн (гурван төрлөөр) Польш улсын Варшав хотод гуравдугаар сарын 23-29-нд болно.

    “Mongolia Open-2014” уламжлалт олон улсын тэмцээн (эрэгтэй, эмэгтэйчүүдийн чөлөөт бөх) Улаанбаатар хотод гуравдугаар сарын 27-29-нд болно.

    Яшар Догугийн нэрэмжит уламжлалт олон улсын тэмцээн (эрэгтэйчүүдийн чөлөөт бөх) Турк улсын Анкара хотод гуравдугаар сарын 28-29-нд болно.

    IV сар

    Дэлхийн цомын төлөө эрэгтэй багуудын тэмцээн. АНУ-ын Лос-Анжелос хотод дөрөвдүгээр сарын 11-12-нд болно.

    Өсвөр үеийн УАШТ (хөвгүүд, охидын) Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 21-24-нд болно.

    Дан Колов болон Никола Петровын нэрэмжит уламжлалт олон улсын тэмцээн (гурван төрлөөр) Болгар улсын София хотод дөрөвдүгээр сарын 24-26-нд болно.

    V сар

    Оюутны УАШТ (эрэгтэй, эмэгтэйчүүдийн чөлөөт бөх) Улаанбаатар хотод тавдугаар сарын 1-3-нд болно.

    Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн (гурван төрлөөр) Катар улсын Доха хотод тавдугаар сарын 6-10-нд болно.

    А.Алиевийн нэрэмжит олон улсын тэмцээн (эрэгтэйчүүдийн чөлөөт бөх) ОХУ-ын Дагестан улсын Махачкал хотод тавдугаар сарын 21-23-нд болно.

    Германы “Гран-При” олон улсын тэмцээн (эмэгтэйчүүдийн чөлөөт бөх) ХБНГУ-ын Дортмунд хотод тавдугаар сарын 22-24-нд болно.

    Өсвөр үеийн “Asashoryu Cup” олон улсын тэмцээн (хөвгүүд, охидын чөлөөт бөх) Улаанбаатар хотод тавдугаар сарын 29-31-нд болно.

    Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын уламжлалт тэмцээн (эрэгтэйxчүүдийн чөлөөт бөх) Улаанбаатар хотод тавдугаар сард болно.

    VI сар

    Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн (гурван төрлөөр) Энэтхэг улсын Нью-Дели хотод зургаадугаар сарын 11-14-нд болно.

    Европийн анхдугаар спортын наадам (гурван төрлөөр) Азербайжан улсын Баку хотод, зургаадугаар сарын 13-20-нд болно.

    VII сар

    Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн (гурван төрлөөр) Мьянмар улсын Моутама хотод долоодугаар сарын 9-12-нд болно.

    Пан Америкийн ХVII спортын наадам тэмцээн (гурван төрлөөр) Канад улсын Торонто хотод долоодугаар сарын 10-26-нд болно.

    Испанийн “Гран-При” олон улсын тэмцээн (эрэгтэй, эмэгтэйчүүдийн чөлөөт бөх, сонгомол барилдаан) Испани улсын Мадрид хотод долдугаар сарын 11-12-нд болно.

    “Poland Open” олон улсын тэмцээн (гурван төрлөөр) Польш улсын Варшав хотод долоодугаар сарын 24-26-нд болно.

    VIII сар

    Залуучуудын ДАШТ  (гурван төрлөөр) Бразил улсын Ресифи хотод наймдугаар сарын 11-16-нд болно.

    Өсвөр үеийн ДАШТ (гурван төрлөөр)  Босни-Герцеговина улсын Сараево хотод наймдугаар сарын 25-30-нд болно.

    IX сар

    Насанд хүрэгчдийн ДАШТ (гурван төрлөөр) АНУ-ын Лас-Вегас хотод есдүгээр сарын 8-13-нд болно.

    Хүүхдийн спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн (хөвгүүд, охид) Улаанбаатар хотод есдүгээр сарын 18-21-нд болно.

    X сар

    Д.Коркиний нэрэмжит уламжлалт олон улсын тэмцээн /эрэгтэй чөлөөт бөх/. ОХУ-ын Якутск хот, Аравдугаар сарын 2-4-нд болно.

    Дэлхийн цэргийн спортын наадам (хоёр төрлөөр). БНСУ-ын Мингьенг хотод аравдугаар сарын 2-10-нд болно.

    Ахмадын ДАШТ (эрэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан). Грек улсын Грета хотод аравдугаар сарын 6-11-нд болно.

    Рамзан Кадыровын цомын төлөө А.Вараевийн нэрэмжит уламжлалт олон улсын тэмцээн (эрэгтэй чөлөөт бөх). ОХУ-ын Чечень улсын Грозный хотод аравдугаар сарын 9-11-нд болно.

    Б.Сайтиевийн нэрэмжит өсвөр үеийн уламжлалт олон улсын тэмцээн (хөвгүүд) ОХУ-ын Красноярск хотод аравдугаар сарын 23-25-нд болно.

    XI сар

    Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг агсны нэрэмжит залуучуудын олон улсын (эрэгтэй, эмэгтэйчүүдийн чөлөөт бөх). Орхон аймгийн Эрдэнэт хотод арван нэгдүгээр сарын 13-15-нд болно.

    Нэрт дасгалжуулагч А.Ганбаатарын нэрэмжит багуудын аварга шалгаруулах тэмцээн (эрэгтэйчүүдийн чөлөөт бөх). Улаанбаатар хотод арван нэгдүгээр сард болно.

    Европийн үндэстнүүдийн Цомын төлөө “Московские звёзды” олон улсын тэмцээн (гурван төрлөөр) ОХУ-ын Москва хотод арваннэгдүгээр сарын 4-8-нд болно.

    Дэлхийн клубуудын Цомын төлөө тэмцээн (эрэгтэйчүүдийн чөлөөт бөх). Иран улсын Мазадаран хотод арваннэгдүгээр сарын 26-27-нд болно.

    “New York Athletic Club” клубын нэрэмжит уламжлалт олон улсын тэмцээн (гурван төрлөөр) АНУ-ын Нью-Йорк хотод арваннэгдүгээр сарын 15-20-нд болно.

    XII сар

    “Nordhagen Classic” уламжлалт олон улсын тэмцээн (насанд хүрэгчид болон залуучууд, эмэгтэйчүүдийн чөлөөт бөх) Канад улсын Калгари хотод арван хоёрдугаар сарын 6-7-нд болно.

                                                                                                                                     Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй