Монгол Улсад түр амьдарч буй Хятад улсын дөрвөн иргэн хуурамч картаар арилжааны банкуудын ПОС терминал төхөөрөмжийг ашиглан 40 гаруй сая төгрөг луйвардсаныг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Тэд монгол иргэдтэй хамтран энэхүү луйврын хэргээ үйлддэг байжээ. Хятадуудын хуурамч картыг хамтрагч монголчууд нь дэлгүүр, ресторан зэрэг үйлчилгээний газрын карт уншдаг гар машинд уншуулан эздээс нь бэлэн мөнгө авч шанд нь тодорхой хэмжээний мөнгийг буцаан өгч залилангаа хийдэг байна. Ингэхдээ “Мөнгөний яаралтай хэрэг гарчихлаа. Энэ картанд төдөн сая төгрөг байгаа. Чи уншуулаад төдөн төгрөг надад бэлэн өгчих. Шанд нь чамд би тодорхой хувийг нь өгье” гэх зэргээр ярьж мэхэлдэг ажээ. Саатуулагдаад байгаа дөрвөн хятад, хоёр монгол иргэн ийнхүү мөнгө завшсан 100 гаруй удаагийн үйлдэл нь тодорхой болоод байгаа юм. Ашигласан хуурамч картууд нь Хятад улсынх ажээ.
Б.Номин
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт