ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Кенийн нийслэл Найроби хотод зургаан давхар оршин суугчдын барилга нурж дор хаяж долоон хүн амь насаа алдаж, олон арван хүн гэмтэж бэртсэн байна. 

    Германы хэд хэдэн хотод исламын шашныг эсэргүүцэж буй Пегида гэх нэртэй хөдөлгөөн өрнөж байна. 

    Air Asia компанийн агаарын хөлгийн эрлийн ажиллагаанд оролцож байгаа Оросын баг сүйрсэн хөлгийн гучаад хэсгийг далайн гадарга дээр илрүүлэн байгаа газрынх нь координатийг дамжуулжээ.

    Баруун Африкийн нутгуудаар тархаад байгаа үхлийн аюулт Эбола вирусээр нас барагчдын тоо 8000 давсан байна. 

    Афганистаны зүүн хэсгийн Нангархар мужид амиа золиослогч этгээд НАТО-гийн цэргийн цуваа руу довтолжээ. Одоогоор хохирлын хэмжээг тодорхойлоогүй байна 

    Шувууны томуугийн H7N9 вирус хүнд халдварласан шинэ тохиолдол Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Шэньжэнь хотод бүртгэгдлээ. 

    Бразилийн Рио-де-Жанейро хотоос холгүйхэн хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 70 гаруй хүн бэртэж гэмтжээ.

    Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ унасаар байгаа бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаанд WTI маркийн газрын тос нэг баррель нь 50.04 америк доллараар худалдаалагдаж байна. 

    2015 онд Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/ болон БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтад зориулж ОХУ-ын Төв банкнаас цуврал мөнгөн зоос гаргахаар болжээ. Энэ тухай тус улсын Төв банкны хэвлэлийн алба мэдээллээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй