Монголын цирк, кино урлагийн нэрт төлөөлөгч Латиф агсны хүү Нурбулан аавынхаа залгамж болон урлагт хүчээ үзэж яваа. Тэрээр оны өмнөхөн төрөлх нутаг Баян-Өлгий аймагтаа очиж тоглолтоо хийгээд ирсэн. Энэхүү тоглолтынхоо талаар тэрээр нэгэн сайтад ярилцлага өгөхдөө “Баян-Өлгий аймгийн хүүхэд багачууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийг мэдэхгүй байна. Тэднээс Монгол Улсын Ерөнхийлөгч хэн бэ? гэж асуухад Н.Назарбаев гэж хариулж байна” хэмээн ярьсан юм. Гэтэл түүний энэ ярилцлага Баян-Өлгий аймгийн иргэдийн сонорт хүрч дургүйцлийг нь хүргэжээ. Зарим нэг иргэд бүр Баян-Өлгий аймагт дахиж битгий ирээрэй хэмээн түүнд бухимдлаа гаргасан гэнэ. Баян-Өлгий аймгийн казах иргэдийн дунд түүний талаарх ийм ойлгомжгүй яриа үүсээд байгаа учраас жүжигчин Л.Нурбулан ойрын өдрүүдэд хэвлэлийн бага хурал хийлгэж энэ талаар тайлбар хийх юм байна. Энэ хэвлэлийн хурлаас Баян-Өлгийчүүд чухам юу болсон талаар мэдэх нь.
Б.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт