ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж ажлаа хүлээлгэж өгөх гэнэ

    Зүлэг ногоон дэвжээний ханагар сайхан эрчүүд хэмээн Монголчууд бөхөө дээдэлсээр  ирсэн. Сүүлийн үед бөхчүүд төдийгүй МҮБХ янз бүрийн  асуудалд холбогдсоор байгаа нь ард түмнээ үндэснийхээ бөхөд итгэх итгэлийг сулруулж буй. Монголын Үндэсний Бөхийн Холбоо 10 гаруй жил хэрүүлээс салахаа больсон гэхэд хилсдэхгүй. Тус холбооны холбооны удирдлага болох Р.Нямдоржтой таарч тохирдоггүй бөхчүүд цөөнгүй.

    Одоогийн удирдлагаа буулгаж, шинэ хүмүүсийг холбооныхоо удирдлагаар сонгох хүсэлтэй бөх ч олон бий.  Тус холбооны тэргүүн Р.Нямдорж хэдэн жилийн өмнө увайгүй хэмээн хэдэн бөх нэр цохон хэлсэн.

    Үүнд  Дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат, улсын аварга Д.Сумьяабазар, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд П.Сүхбат, Б.Гантогтох, улсын заан Ж.Ганболд, улсын начин Ц.Дуламсүрэн нарын нэр дурдагдсан. Тэрбээр энэ хүмүүст ажлаа хэзээ ч өгөхгүй гэдгээ ч хэлсэн.

    Тэр дундаа  Даян аварга А.Сүхбатад хэзээ ч ажлаа өгөхгүй гэдгээ онцолсон удаатай. Уг нь Даян аварга А.Сүхбатад Монголын Үндэсний Бөхийн Холбоог тэргүүлэх хүсэл бий. Үүнийгээ ч нуудаггүй. Гэвч Р.Нямдорж тэргүүн “А.Сүхбат үндэсний бөхийг хөгжүүлэх нэг ч ажил хийж байгаагүй, түүнд Бөхийн Холбоог олигтойхон удирдаад авч явах ур чадвар, мэдлэг, боловсрол дутна” гэж үздэг. Хариуд нь А.Сүхбат аварга  Төв цэнгэлдэхэд цугласан наадамчдын өмнө “Р.Нямдоржийг байгаа цагт би барилдахгүй” хэмээн тангараглаж байсан удаатай.

    Сүүлийн үед Р.Нямдоржийн бодол өөрчлөгдсөн үү эсвэл Үндэсний Бөхийн Холбооны улигт хэрүүлээс салж, аятайхан удирдаад аваад явчих хүнд даатгачихъя гэж шийдсэн үү үүрэгт ажлаа энэ онд багтаж хүлээлгэж өгөх тухай яриа чих дэлсэх болов.

    Харин хэнд даатгаж үлдээх вэ гэдэг асуулт олон хүний сонирхлыг татаж байгаа. Юутай ч А.Сүхбатад ажлаа өгөхгүй нь тодорхой тул Г.Өсөхбаяр аварга тус холбооны тэргүүнээр сонгогдох болов уу хэмээн хүмүүс таамаглаж байна.    

                                                                                                                           Г.Золзаяа  

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй