ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    АНУ бонд гаргалгүй олон улсын зах зээлийг боогдуулж байна

    Өнгөрсөн оны сүүлээр АНУ-ын хөрөнгийн биржээс бонд гаргахгүй хэмээн мэдэгдсэн билээ. Энэ нь олон улсын хэмжээнд томоохон цохилт болоод байгаа бөгөөд үүнээс болж дэлхийн зах зээл дахь томоохон компаниудын хувьцаа унахад хүрээд байгаа юм. АНУ-ын хувьд сүүлийн 20 жил бонд гаргахаа хааж байгаагүй бөгөөд 2014 онд л гэхэд гаргасан бондооосоо 5,8 хувийн ашиг олж байсан хэрнээ энэ жил бонд гаргахгүй байгаа явдал нь олон улсын ажиглагчдыг гайхшруулж байгаа юм. АНУ-аас бонд хааснаас болж еврогийн ханш сүүлийн 10 жилд байгаагүйгээр унаж, ОХУ-д ч мөн адил Рублийн ханш түүхэнд байгаагүйгээр буугаад байна. Олон улсын хувьцаа эзэмшигчдийн дүгнэж байгаагаар энэ нь АНУ-ын бас нэгэн бодлого төдийгүй дэлхийн зах зээлд байр сууриа олсон Америкийн томоохон компаниудын хувьцааг унагааж байгаад эдгээр компаниудыг өөрийн улсдаа эргүүлэн татан авахад чиглэдсэн хэмээн дүгнэж байгаа юм. Энэ нь евро рублийн ханш унасаар байгаа үед АНУ-д ихээхэн ашигтай болох юм байна. Түүнчлэн 2014 онд 13 хувиар өссөн долларын индекс энэ онд мөн өсөх хандлагатай байгаа аж. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй