УИХ Монгол Улсын 2015 оны төсвийг батлахдаа цалин, тэтгэвэрийг нэмэхэд зориулж 500 тэрбум төгрөг суулгасан. Гэтэл энэ төсвийг хийсэн Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсноор 2015 оны төсөв ч өм цөм өөрлөгдөв. Шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цалин, тэтгэврийг нэмэхэд зориулан төсөвт суулгасан 500 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор хасна хэмээн мэдэгдэж байсан нь амьдрал дээр хэрэгжлээ. Сангийн яамнаас оруулж ирсэн 2015 оны төсвийн тодотголд цалин, тэтгэвэр нэмэх талаар нэг ч үг дурдаагүй төдийгүй, төсөв батлахад суулгасан 500 тэрбум төгрөгийг ч хасч оруулж иржээ. Энэ талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засаг асар их тэлсэн энэ үед төсвийг нэмэх, нэмэлт зардал санхүүжүүлэх боломжгүй учраас эдийн засгаа сэргэтэл цалин, тэтгэвэр нэмэх боломж алга” хэмээн мэдэгдлээ.
Б.Гарьд
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт