
Хүн бүр л хүйтэн сэрүүний улиралд ороолт ороохыг болон энэ нь ханиаднаас сэргийлдэг гэдгийг тодорхой хэмжээгээр мэддэг. Гэхдээ эрдэмтэд энэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэй таамаг дэвшүүлжээ. Ханиад гэдэг үг хүйтэн (cold) гэдэг үгтэй адилхан бичигддэг. Мэдээж хэрэг даарснаас болж өвчилдөг гэдэг нь тодорхой ч гэлээ ямар ч хүйтэн үед та ам хамраа л дулаан байлгаж чадвал бусдаар бол өвчлөх нь бага байдаг аж. Та өвчний вирустэй хүнтэй ойрхон байвал агаар дуслын замаар ханиад халдварлан тусах нь ойлгомжтой юм. Гэхдээ хүйтэн сэрүүний улиралд хамраа дулаалан ороолт зүүсэн хүмүүсийн 98 хувь нь өвчлөх эрсдлээс мултардаг гэдгийг анхаарах нь зүйтэй хэмээн судалгааны багийн ахлаг Акико Ивасаки ярьжээ. Учир нь хүйтэн агаар амьсгалах үед арьсны гадаргуу даарч цочирдсоноос болж гаднаас орж ирэх элдэв вирусыг эсэргүүцэх чадвараа алддаг гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт