2014 оныг үдэж, 2015 оныг угтахын өмнөхөн ТВ-8 суваг телевизийн “Хамтдаа” реалити шоунд нийтийн дуучдын буурийг их хотод засалцаж, уран бүтээлээ олонд хүргэж яваа дуучин Л.Банзрагч, Э.Оюумаа, Т.Батсайхан, П.Идэржавхлан нар нэг баг болон оролцож түрүүлсэн. Тэд оюун ухаан биеийн хүч шаардсан 25 даалгаврыг гүйцэтгэн авъяас билэг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин ялалтын төлөө хамтдаа зүтгэсэн.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Хүннү эйр” компани тэднийг Хайнаньд долоо хоног амрах эрхээр шагнасан билээ.
Дуучин залуус уламжлал ёсоороо нэгдүгээр сарын нэгэнд шинэ жилийн баяраа тэмдэглэчихээд дэлхийн өнцөг булан бүрээс жуулчин, гийчдийн хөл хөдөлгөөн тасардаггүй, тэнгэрийн хаяанд тулж үзэхээр, тэнгисийн хөвөөнд тухалж амрахаар, тэнгэрлэг уулсыг нь үзэж бишрэхээр үзэсгэлэнт арал руу хүлгийн жолоо залжээ.
Тэд ийн газрын диваажин Хайнаньд тэсхим хүйтэн өвлийг нэг хэсэгтээ л мартаж, зуны зугаатай өдрүүдийг тэнд мэдэрсэн шигээ сайхан амарч байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт