ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мистер Бэн хамгийн өндөр боловсролтой жүжигчдийн нэг

    Тэрээр Англид сэхээтэн айлын отгон хүү болон мэндэлсэн бөгөөд 10 настайгаасаа эхлэн авьяас нь тодорч эхэлжээ. Бага байхдаа л жүжигчин болохыг их хүсдэг байсан ч түүний гэр бүл их хатуу дэг журамтай байсан тул аав нь огт дэмжээгүй гэдэг. Ингээд тэрээр их сургуулиа төгссөнийхөө дараа урлагт хөл тавьж байжээ.

    Рован Себастян Аткинсон нь кино жүжигчид дундаа хамгийн сайн боловсрол эзэмшсэнд тооцогддог бөгөөд тэрээр Оксфордын их сургуулийн цахилгааны инженер мэргэжлээр төгсчээ. Мистер Бэн киноныхоо дүрээр дэлхий дахинаа алдаршсан тэрээр цуврал киноныхоо зохиолыг өөрөө бичиж байснаас гадна оюутан байхаасаа Бэний дүрийг өөртөө суулган толинд харан бэлтгэл хийж эхлэсэн гэдэг. Оюутан байхдаа Оксфордын урлагийн наадмын хэд хэдэн жүжгийн зохиолыг бичиж өөрөө дүрүүдээ амьлуулж байсан нь хожмын жүжигчний карьерт нь нөлөөлсөн байна.

    Рован Аткинсон английн хамгийн баян жүжигчдийн тоонд зүй ёсоор ордог төдийгүй машин цуглуулах хоббитой нэгэн аж. Тэр хувийн амьдралаа маш ихээр нууцалдаг бөгөөд амьдрал дээр яхир хатуу хүн хэмээн олон хүн хэлдэг. Эхнэр нь төрөх гээд эмнэлэгт хүргэгдсэн хойно нь л түүнийг жирэмсэн байсныг мэдсэн хэмээн зарим дотны найзууд нь хуучилдаг аж.

    Рованы дэлгэцэнд мөнхөлсөн Мистер Бэний дүрийг дэлхий даяар хайрладаг учраас Лондонд болсон зуны 30 дугаар олимпын нээлтэд Мистер Бэн оролцоход цэнгэлдэх хүрээлэн даяар шуугин баярлаж байсан юм.

    Тус олимпын нээлтэд оролцсоныхаа дараа Рован: Мистер Бэн тэтгэвэртээ гарч байна. Энэ дүрийг амьлуулсандаа би дэлхийн хамгийн алдартай 50 инээдмийн жүжигчний нэг болсон. Өнгөрсөн хугацаанд миний дүрийг хайрлаж байсан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлсэн юм. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй