“Дакар Рали 2015” уралдаан албан ёсоор эхэлсэн. Уралдааны эхний гараа Аргентиний нийслэл Буэнос Айрэс хотоос Вилла Карлос Паз хүртэл 170 км замд явагдсан. Нээлтийн гараанд Катарын тамирчин Нассер Аль Атия түрүүлсэн аж.
Тэрбээр уралдааны дүрэм зөрчсөн тул байр ухарч, Испаний тамирчин Нани Ромагийн машинд эвдрэл гарч аваргаа хамгаалах боломжгүй болжээ.Тэрбээр нээлтийн гараанаас гараад 10 км зам туулаад л машинд нь гэмтэл гарсан байна.
2004 онд Дакар Ралли уралдаан мотоциклийн төрөлд түрүүлж байсан бол өнгөрсөн жил автомашины төрөлд түрүүлж амжилтын эзэн болж байсан билээ.
Тэгвэл энэ удаагийн нээлтийн гараанд 2011 оны Дакар раллигийн аварга Катарын Нассер Аль Аттиях түрүүлэв. Уралдаанд удаалсан Аргентин улсын тамирчин Орландо Террановагаас 22 секундын өмнө барианд оржээ.
Харин гуравдугаар байранд Хаммераар уралдаж буй АНУ-ын тамирчин Робби Гордон орсон бол
тэргүүлэгчээс хоёр минут 35 секунд алдсан Дакар Раллигийн домогт 10 удаагийн аварга Стифан Петерхансел аравдугаар байранд орсон нь олныг гайхашруулан алмайруулжээ.
Гэхдээ нээлтийн гараа дууссанаас долоон цагийн дараа тэргүүлэгч Аль Атияатай холбоотой нэгэн мэдээлэл гарсан байна. Тэрээр 50-с дээш км хурдлах ёсгүй газар 68 км-тэй явсан бөгөөд хоёр цагаар торгуулжээ. Ингэснээр аман хүзүүдсэн Орландо Теранова нээлтийн гараанд түрүүлсэн хэмээн эх сурвалжууд бичиж байна.
Мотоцикийн төрөлд Их Британий Сэм Сандерлэнд түрүүлсэн бол
түүнээс таван секундын дараа барианд орсон Пауло Гонкалвес удааллаа.
Харин Куадын төрөл Чилийн Игнасио Касалэ тэргүүлсэн бол
аваргаа хамгаалагч Польшийн Радал Соник түүнээс долоон секундын дараа барианд оржээ.
Ачааны машины төрөлд өнгөрсөн жилийн аварга ОХУ-ын Андрей Каргино нээлтийн гараанд тийм ч сайн байсангүй.
Тэрээр ердөө 11-т бариалсан бол энэ төрөлд Недерландын тамирчин Ханс Стэси тэргүүлэв.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт