Мэргэжлийн бокст албан ёсоор хөл тавьсан МУГТ Н.Төгсцогтыг Америкийн алдарт дасгалжуулагч Жо Гуссен дасгалжуулж байгаа ажээ. Ямартаа ч Жо Гуссен хэмээх энэ эрхэмийн гэр бүлийн намтар 30 гаруй жилийн турш дэлхийн мэргэжлийн боксын түүхэнд бичигдсээр ирсэн ажээ. Ялангуяа Жо Гуссены ах Дан Гуссены нэрийг дурдахгүйгээр дэлхийн мэргэжлийн боксын сүүлийн 30 жилийн түүхийг хүүрнэн өгүүлэх аргагүй юм. Тэрээр олон тамирчныг гаргаж ирэхийн зэрэгцээ олон алдартай тулааныг зохион байгуулсан, мэргэжлийн боксын хөгжилд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан хүн юм. Харамсалтай нь Дан Гуссен 2014 онд 64 насандаа элэгний хорт хавдрын улмаас нас барсан билээ. Дэлхийд алдартай арав гаруй тамрчныг төрөн гаргуулсан Жо Гуссен нь одоо “Ten Goose Boxing Gym” нэртэй мэргэжлийн боксын клубыг ажиллуулж байна. Тус клубын уриа үг нь “TWO GREAT MEN, ONE GREAT GYM … TEN GOOSE BOXING GYM” ажээ. МУГТ Н.Төгсцогтын мэргэжлийн боксын алдарт дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор бэлтгэл хийж буй бичлэг youtube-д тавигдсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт