
Өнгөрөгч оны сүүлээр Умард Солонгосын хакерчид “Sony pictures”-д халдан хэд хэдэн киног нь хулгайлсан билээ. “Sony pictures”-ийн уран бүтээлчид Умард Солонгосын Ерөнхийлөгч Ким Чен Уны зохиомол үхлийн талаар “The interview” гэх нэртэй инээдмийн кино бүтээж байснаас үүдэн Хойд Солонгосууд энэхүү халдлагыг үйлдсэн юм. Үүнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч бямба гарагт Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авсан. Тэрээр Умард Солонгосын хэд хэдэн төрийн байгууллагад эдийн засгийн хориг арга хэмжээ авснаас гадна үүнийгээ чангатгана хэмээн хатуу анхааруулсан юм. Тэгвэл НҮБ-аас Хойд Солонгосын үйлдлийг хүний эрхийг бүдүүлгээр зөрсөн гэж үзсэн бөгөөд тус улсын ерөнхийлөгч Ким Чен Ун-ыг Гаагийн олон улсын шүүхэд дуудахыг дэвшүүлсэн байна. Хэрэвээ тус улсын үйлдсэн хууль бус үйлдэл нь хүний эрхийг зөрчсөн нь батлагдавал Ким Чен Ун-нд эрүү үүсгэх юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт