“Шинэ Үе” продакшнаас гарсан гэх мэдээлэл цацагдсанаас хойш нам гүм байсан жүжигчин Г.Ундармаа уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлажээ. Тэрбээр “U Film” студийн хоёр дахь бүтээл болох “Тютю” уран сайхны киноны найруулагчаар ажиллаж, мөдхөн үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж буй.
Тютю нь балетийн бүжгийн дэрэвгэр хормой юм. XIX зууны сүүлчээр мэргэжлийн шүүгчид бүжигчдийн техник чадвар, хөлний хөдөлгөөнийг ажиглах шаардлагатай болсноор тютю анх үүсчээ.
Уг киноны Алимаагийн дүрд ОХУ-ын Театр урлагийн академи буюу ГИТИС-ийн жүжигчний ангийн хоёрдугаар курсийн оюутан М.Цэрэндолгор тоглож, дурлалт залуугийнх нь дүрийг жүжигчин Л.Гантулга бүтээжээ.
Харин туслах дүрд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин О.Гэрэлсүх, Г.Золбоот, Амбий, Д.Бямбацогт гээд олны танил уран бүтээлч тоглосон байна. Хөгжмийг нь “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун бичиж, дууны найруулагчаар Томоо ажиллан, хувцас загварыг нь Ариунаа Сүри зохиосон аж. Киноны багт ажилласан уран бүтээлчид “Миний тютю” гэрэл зургийн уралдаан зарлаж байгаа гэнэ.
Энэ сарын 2-9 хүртэл үргэлжлэх уралдаанд оролцох бүтээлийн гэрэл зургийг тэд өөрийн цахим хуудсаар авна. Бүтээлийг хамгийн олон лайк дарж, шейрлэж цуглуулснаар нь шалгаруулна.Тэднээс хамгийн өндөр үнэлгээ авсан гурван ялагч тодруулан “Тютю” киноны нээлтийн хос урилга гардуулах аж.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт