
Австралийн ерөнхий сайд Тони Эббот Ирак улсад хоёр өдрийн албан ёсны айлчлал хийж байна. Түүний энэ удаагийн айлчлал нь өчигдөрөөс эхэлсэн бөгөөд гол зорилго нь хоёр орны гадаад харилцааг бэхжүүлэх болон, Лалын улсын эсрэг цэргийн хүч ашиглах тал дээр хэлэлцэж байгаа юм. Уулзалтын үеэр “Дэлхий дахинд заналхийлж буй “Лалын улс” бүлэглэлтэй Иракийн хамт тэмцэж, дахин дэмжлэг үзүүлэхээр бид өнөөдөр Багдад хотод ирлээ. Уг бүлэглэл хэдэн сая хүнийг орон гэргүй болгож, олон хүнийг цаазаар авсныг бид харсан” гэж Австралийн Ерөнхий сайд Тони Эбботт мэдэгдсэн байна. Ийнхүү лалын улстай тэмцэх хөдөлгөөнд АНУ, Австрали, Ирак улсууд багтаж байгаа бөгөөд ийнхүү Австралийн зүгээс Иракд цэргийн нэмэлт тусламж илгээхээр болжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт