Латин Америкийн алдарт дуучин Рики Мартиныг үхсэн гэх цуурхал онлайн ертөнцөөр тарж эхлээд байна. Энэ нь бас л нас барсан гэх цуурхал тараадаг хуурмаг хандалт үүсгэх зорилго бүхий веб сайтуудын хийсэн ажил гэдэг нь ойлгомжтой юм. Ийнхүү дуучин залуу маань ээлжит цуурхалын эзэн болж 2015 оны хамгийн анхны нас барсан алдартан болжээ. Түүнийг машины осолд орсон хэмээн зарлаж, осолдож буй хуурамч бичлэгийг нь хүртэл олонд үзүүлэн дуучны фенүүдийг нь нэг хэсэгтээ л цочирдууллаа. Харин дуучин маань энэхүү мэдээлэлд огт эмзэглээгүй бөгөөд өөрийн твиттер хуудас болон инстаграмдаа диваажингаас мэндчилж байна хэмээн бичиж хошигносон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт