ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Н.Төгсцогт мэргэжлийн боксоор овоглох боллоо

    Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хөл тавихаар АНУ-ыг зорьж байсан тухай бид өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл тэрбээр зорьсон зүйлдээ сэтгэл шулуудаж, мэргэжлийн боксын тамирчин болжээ.

    Боксчин залуу энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа “За ингээд мэргэжлийн боксын тамирчны үнэмлэхээ авчихлаа, баяртай байна” хэмээн бичиж, зургаа тавьсан байна.

    Өдгөө “Top Rank” компанитай хамтран ажиллаж буй тэрбээр анхныхаа тоглолтод орохоор мэргэжлийн боксын алдарт дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа.

    “Инчён 2014” Азийн наадмын рингэд БНСУ-ын тамирчин  боксчин Хам Сангмюнгтай нударга зөрүүлж, ялалтаа шүүгчдэд луйвардуулсан тоглолтыг өнгөрсөн арваннэгдүгээр сард Чежүд болсон Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий үеэр Олон Улсын боксын холбоо хэлэлцэж, үнэн шүүсэн эсэхийг дахин нягтлан шүүхээр болсон тухай чих дэлссэн ч шүүгчид шийдвэрээ өөрчлөлгүй хэвээр нь үлдээсэн нь түүнийг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн болов уу хэмээн спортын хүрээнийхэн дүгнэж байгаа аж.

    Мэргэжлийн боксын холбооныхон түүнийг гурван сар бэлтгэл хийлгэсний эцэст ийн өөрийн данстай тамирчнаа болгов.

                                                                                                                                   Г.Золзаяа   

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй