ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Тэшүүрийн “Mongolian Open 2015” олон улсын тэмцээн болно

    Монголд энэ онд олон улсын 14 тэмцээн зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.Нэр хүндтэй тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулснаар улс орноо сурталчлахаас гадна Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж туршлага хуримтлуулах ач холбогдолтой. 

    Өвлийн улиралд болдог цана, тэшүүрийн тэмцээний товлосон хугацаа ойртсон тул Монголын  баг тамирчид оролцохоор бэлтгэж базааж буй.

    Тэшүүрийн “Mongolian Open 2015” олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 17-23-нд Орхон аймагт болно. Тэмцээнд Монгол, ОХУ, БНСУ зэрэг 10 гаруй орны шилдэг тамирчид оролцох юм.

    Тэмцээн олон улсын тэшүүрийн холбооны дүрмийн дагуу А (Том нас),  В (дунд нас), С (бага нас) гэсэн ангиллаар эмэгтэйчүүдийн 500, 1000, 1500, 3000 метр, эрэгтэйчүүдийн 500, 1000, 1500, 3000, 5000 метрт  хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө. Энэ тэмцээний өмнө Монголын тэшүүрийн холбоо Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 16-18-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах аж.

                                                                                                                                   Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй