Ядаргаа, ажлын хэт ачаалалтай холбоотойгоор нүдний доогуур хөхөрдөг. Энэ нь хүчилтөрөгч буюу эд эсийн амьсгалын чухал тэжээл дутагдсантай холбоотой бөгөөд ихэнхдээ оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст тохиолддог байна. Мөн ажлын хэт ачааллаас шалтгаалан толгой өвдөх нь элбэг. Тэгвэл ийм үед гэрийн нөхцөлд өөрийгөө ингэж эмчлээрэй.

Хүйтэн усаар норгосон алчуур толгой дээрээ тавьж болох юм. Толгой өвдөх үед гол төлөв тархины судсууд тэлдэг бөгөөд хүйтэн цохилт өгөхөд хялгасан судсууд агшдаг учраас түр зуур боловч эмчилгээний үр дүн мэдрэгдэж өвчин намждаг байна.
Толгой өвдөх шалтгаан олон янз. Нойр хоол муугаас, агаар дутагдсанаас өвчин эмгэгийн улмаас толгой өвддөг. Толгой өвдөх үед ногоон цай уух сайн бөгөөд цонхоо онгойлгон эрүүл агаарт хэсэг зуур унтвал толгойны өвчин намжих тал бий. Та яаран эм уух гэсний хэрэггүй. Гэрийн нөхцөлд толгойны өвчинг намжаах олон аргыг хэрэглэж болно. Эхлээд бүлээндүү аажмаар хүйтэн усаар толгой хүзүү дал мөрөн дээгүүр шүрш. Хүйтэн усаар 2-3 минут шүршээд завсарлан дахин 3-5 минут шүршинэ. Өвчин намжихгүй толгой сэргэхгүй бол дараагийн тусламжийг өөртөө үзүүлэх хэрэгтэй. Халуун бүлээн усанд хөлөө дүр. Энэ үед хөлийн улны судас тэлж, толгой хүзүүний судас агшдаг учиртай. Бие тань сайхан амарч эхэлвэл унтахыг бод. Өвчин намжихгүй байвал толгойны өвчинг намжаах энгийн иллэг өөртөө хийхийг зөвлөе. Үүний тулд танд гавар хэрэгтэй болно. Гаврыг та хоёр чамархай, шилнийхээ хонхорт түрхээрэй. Иллэг хийх арга маш хялбархан бөгөөд та ердөө л дөрөвхөн барилыг эзэмших шаардлагатай.
1.Эхлээд гарынхаа алгаар толгойгоо хойш нь илнэ.
2.Үсээ угаар нь базна.
3.Арван хурууныхаа өндгөөр ар тийш нь илнэ.
4.Хоёр гараараа толгойныхоо ар талаас дотогш нь шахах маягийн иллэг хийнэ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт