Шинэ оны өмнөхөн болсон Малайзын онгоцны ослоор 162 хүн буюу 138 том хүн, 16 хүүхэд, нэг нярай амиа алдсан. Тэгвэл харамсалтайгаар амиа алдсан тэдний дунд гэрлэхээр сүйт бүсгүй рүүгээ ирж явсан залуу, сургуулиа удахгүй төгсөх цэл залуу хүү, баяраа гадаадад өнгөрөөхөөр төлөвлөсөн нэг гэр бүлийн 7 гишүүн хүртэл явж байжээ.
Харуниса Хайдар Фаузи
Онгоцны нислэгийн ажилтан тэрээр аялах, адал явдалд дуртай нэгэн байжээ. Тэрээр 22 настай байсан бөгөөд нислэг бүрийнхээ өмнө аав ээж рүүгээ залгадаг уламжлал ёсоороо сүүлийн нислэгээ хийхийн өмнө ч тэдэнтэйгээ ярьжээ. Түүний цогцсыг дүрэмт хувцасны хэсэг, энгэрийн тэмдгээр нь таньж төрөлх хотод нь оршуулсан юм.
Хайти Лутфиах Хамид

Амиа алдагсдаас хамгийн анх түүнийг оршуулсан. Азгүй онгоцны үйлчлэгч байсан түүнийг гарын хээгээр нь хамгийн анх таньж Индонезид авчирсан юм. Түүний оршуулганд гэр бүл, найз нөхдөөс нь гадна Индонезийн Сурабая хотынхон оролцосн байна.
Жо Индри
81 настай тэрээр өнөр гэр бүлийн ээж нь байжээ. Тэрээр 6 хүүхдийн хамт ослоор амиа алдсан юм.
Түүний хүү Сүёона Тежакусума хайртай гэр бүлийнхээ тухай ярихдаа нулимсаа барьж дийлээгүй бөгөөд миний ээж, эгч, дүү нар одоо ч амьд. Яагаад гэвэл бид үнэхээр дотно гэр бүл байсан учир сэтгэлд маань мөнх байсаар байх болно гэжээ. Энэ гэр бүлийн бас нэгэн гишүүн ослын тухай сонсоод хэсэгтээ юу ч ойлгоогүй бөгөөд “Би бурханаас яагаад тэдэндээ баяртай ч гэж хэлэх боломж өгөлгүйгээр аваад явж байгаа юм бэ гэж асуумаар байна” гэж хэлжээ.
Донна Инда Нурвати, Густи Мэйд Боби Сидарта, Густи Ату Пермата, Густи Аюу Мэйд Путри
Эд бол Сингапурт амрахаар явсан нэг гэр бүлийн гишүүд. Хоёр охинтойгоо хамт шинэ оны баяраа тэмдэглэхээр гарсан залуухан аав, ээж харамсалтайгаар нөгөө ертөнц рүү оджээ.
Залуу хосын эхнэрийнх нь ээж 65 настай, Maria Endang Wirasmi болон аав нь одоо ч хүүхдүүдээ ямар нэгэн гайхамшгаар амьд үлдсэн байгаасай хэмээн залбирсаар, итгэсээр байгаа аж.

Соетикно Сиа, Жоу Кристин ,Жоу Ёнку, Фэлэнсиа Сулармо, Элизабет Ютива , Брайн Ютива
Уг нислэгт эхнэр, нөхөр Элизабет Ютива, Брайн Ютива болон үеэл, нагацууд болох 6 хүн Сингапурт шинэ оноо угтахаар явж байжээ. Тэдний гэр бүлийнхэн Сиэтлд амьдардаг бөгөөд ослын талаархи нарийн мэдээлийг олж авахаар Индонезийг зорьсон байна.
Кевин Александр Соэтжипто
Австралийн Мелбурнийн их сургуулийн санхүүгийн ангийн оюутан тэрээр ирэх онд сургуулиа төгсөх байжээ. Тэрээр эгч болон бас нэгэн хамаатныхаа хамт уг нислэгээр аялж байсан байна.
Алайн Октаваниус Сиаув
25 настай Louise Sidharta, сүйт залуугаа тосохоор онгоцны буудал явах замдаа онгоц сурагггүй болсон харамсалтай мэдээг сонсчээ. Түүний сүйт залуу гэрлэхээсээ өмнө гэр бүлийнхэнтэйгээ амарчихаад буцаж ирэ яваад ийнхүү амиа алдсан байна. Хосууд энэ оны 5 сард гэрлэхээр төлөвлөсөн байжээ.
Ой Жимми Сентоза Вината, түүний эхнэр, 13 настай хүү, 9 настай охин
Хосуудын ээж аав онгоц сураггүй болсон мэдээг анх сонсоод тэгтэл санаа зовоогүй байна. Учир нь тэдний гэр бүл аялахдаа ихэвчлэн Малайзынхаас өөр агаарын тээврийг сонгодог байжээ. Гэвч телевизээр гарсан зорчигчдын жагсаалт дунд Ой Жимми Сентоза Винатагийн гэр бүлийн нэрс гарахад л аав ээж нь сандарч эхэлсэн байна. Бид юу хийхээ үнэхээр мэдэхгүй байна, хүлээхээс өөр арга алга хэмээн тэд өгүүлжээ.

Чой Чи Мин, түүний 2 настай охин
Тэд гэр бүлээрээ уг онгоцонд явсан бас нэгэн азгүй зорчигчид юм. 48 настай Чой Чи Мин францын иргэн байсан бөгөөд Индонезийн нэгэн компанид удирдах албан тушаалыг саяхнаас хаших болсон байна. Тэрээр охинтойгоо өглөөний нислэгээр зорчихоор төлөвлөсөн ч харамсалтай уг нислэг дүүрсэн тул ийнхүү азгүй нислэгт багтах болсон аж.
Рэги Арди, Кэролин Харви, Мариан Арди, Мишель Клеменси Арди, Жэйдэн Круз Арди
Бас л Сингапурт 2015 оныг угтахаар аялалд гарсан нэг гэр бүлийн 5 гишүүн амиа алдагсдын жагсаалтад багтсан юм. Сурабаягийн Кэмбриджийн их сургуульд амиа алдсан 3 охин сурдаг байсан ба тэдний нэг болох Мишель онгоц хөөрөхийн өмнө найздаа онгоцны далавчны зургийг илгээж Сурабая баяртай хэмээн бичсэн байна.
Парк Сонг Биом
Индонезид англи хэлний багш хийж байсан сайн дурын ажилтан, БНСУ-ын иргэн тэрээр эхнэр, 11 сартай хүүхдийн хамт онгоцонд зорчиж явжээ. Тэрээр 9 сард Индонезид ирэхийн өмнө Камбожид 4 жил ажилласан байна.
Онгоцны нисгэгч Ирианто
53 настай нисгэгч Ирианто AirАsia-д ажиллах болсноос хойш 20 мянган цагийн нислэг үйлджээ. Тэрээр Индонезийн Air Force компанид сөнөөгч тийрэлтэт онгоцны нисгэгчээр ажиллаж байгаад эрт тэтгэвэрт гарсан бөгөөд үүнийхээ дараа AirАsia-д ажилд оржээ.
Нэгдүгээр нисгэгч Рэми Эммануэл Плэзэл
Онгоцны нэгдүгээр нисгэгч 46 настай Рэми хүүхэд байхаасаа л онгоц жолоодохыг мөрөөдөж байсныг ээж нь өдгөө дурсаж сууна. Ээж нь онгоц сураггүй болсныг найз бүсгүйгээс нь анх сонсчээ. Рэми нийт 2275 цагийн нислэгийг үйлдсэн бөгөөд сүүлийн 3 жилд AirAsia-д ажилласан байна.
“AirAsia Indonesia” компанийн “QZ8501” нислэгийн зорчигчид
Нийт 155 зорчигч:
138 том хүн
16 хүүхэд, 1 нярай
Нисэх баг:
2 нисгэгч
4 нислэгийн ажилтан
1 инженер
Зорчигчдын иргэншил
1 Сингапур
1 Малайз
3 Өмнөд Солонгос
1 Англи
149 Индонези
Нисэх багийнхны иргэншил
1 Франц
6 Индонези
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт