ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Алдарт “Дакар Ралли 2015” эхэллээ

    Автомашин, мотоциклийн олимп буюу 36 дахь удаагийн алдарт “Дакар ралли 2015”-д өнөөдөр эхэллээ.

    Тэмцээнд оролцохоор энэ сарын 18-нд эх орноосоо хүлгийн жолоо залсан Монголын тамирчид Унгарын багтай хамтран, дэлхийн олон улсын тамирчидтай хурд, авхаалж самбаа, эр зоригоо сорьж буй.

    Монголоос 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж,

    355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар торгон жолоо өргөж, тоос татуулж байна. Сонирхуулахад ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нар төрсөн ах дүүс билээ.

    Мөн тус тэмцээний мотоциклийн төрөлд ОУХМ Д.Болдбаатар 83, Ч.Анар 117 дугаартай уралдаж буй. Энэ сарын 17 хүртэл болох уг уралдаан  Аргентин улсын Буэнос Айрес хотын гараанаас гарч, Чили, Болив улс дамжин зохиогдох юм. Монголынхоо тамирчдад амжилт хүсье.

                                      "Дакар ралли 2015" уралдааны мотоциклийн төрөлд

     

                                     "Дакар ралли"2015" уралдааны мотоциклийн төрөлд

    Дакар Ралли 2015 уралдаан болон Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа тамирчдын талаар цаг үеийн мэдээллийг дараах хуудсуудаар авах боломжтой.

    1. Дакарт оролцож буй Монгол тамирчдын албан ёсны мэдээллийн хуудас Dakar Rally Mongolia
    2. Монголын уулын дугуйн экстрим спортын  Downhill Mongolia хуудас
    3. Доктор авто сүлжээний Фэйсбүүк дэх хуудас Cardoctormn
    4. Мото спортын цахим хуудас Battsetseg Chagdgaa
    5. Дакарын албан ёсны хуудас  www.dakar.com

                                                                                                                                         Г.Золзаяа

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй