ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    CNN агентлагийн 2014 оны шилдэг гэрэл зургууд

    Нэгдүгээр сарын 6. Индонез улс, Шинабу галт уул дэлбэрсний дараах үнсэнд хучигдсан байдал.

    Хоёрдугаар сарын 14. Сири улс Алеппо хот. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжигч армийнхны хийсэн агаарын цохилтоос амьд үлдсэн эр хүүхдүүдийн хамт.  

    Хоёрдугаар сарын 20. Памела Розео өөрийн таван сартай зээдээ хиймэл амьсгал хийж байна. Тэднийг эмнэлэг явж байх үед зам бөглөрч саатахад тусламж авч чадалгүй зээгийнх нь зүрх зогссон юм. Хиймэл амьсгал хийсний ачаар таван сартай зээ, Себастьян де ла Круз амьд үлджээ.

    Гуравдугаар сарын 2. Queensland Австралийн Квийнсланд дэх Мүүндара нуурын эрэг дээр таван метр урттай аварга могой матар залгиж байгаа нь.

    Гуравдугаар сарын 2. Америкийн инээдмийн нэрт жүжигчин, продюсер, зохиолч Эллен Деженересыг Оскарын шагнал гардаж авах үеэр энэхүү селфиг хийжээ.

    Гуравдугаар сарын 21. Aмерикийн цэргийн хүчний “Lockheed T-33” байлдааны тийрэлтэт нисэх онгоц Лос Анжелос хотноо болсон агаарын шоуны үеэр “Smoke-N-Thunder” тийрэлтэт хөдөлгүүртэй машинтай уралдаж байгаа нь.

    Дөрөвдүгээр сарын 10. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг Лас-Вегас хотноо үг хэлж байх үеэр үзэгчдийн дундаас нэгэн эмэгтэй түүн рүү гутлаа шидэхэд сандрахдаа ийнхүү нугас шиг хөдөлгөөн үзүүлэв. Аюулгүй албаныхан тэрхүү эмэгтэйг дараа нь цагдан хорьсон юм.  

    Дөрөвдүгээр сарын 18. Төв Африкийн Бүгд Найрамдах Улс. Хулгайчийг нутгийн оршин суугчид саваа модоор зодож, хурц хутгаар сийчин тамлаж байна. Тэрээр өөрөөс нь холгүй байх гадаад сэтгүүлчээс амь аврахыг гуйн орилоход хүмүүс “Тэр бол хулгайч. Үхэх ёстой” хэмээн хашгиралджээ. Удалгүй цагдаа нар ирж хулгайчийг эмнэлэг рүү авч явжээ.

    Тавдугаар сарын 9. Эмч нар ихэр охид болох Женна, Жиллиан нарыг Огай мужийн эмнэлэгт эх барьж авав. Тэд анагаахын шинжлэх ухааны хэллэгээр “monoamniotic” буюу "моно моно" ихэр юм.  Ийм ихрүүд 10.000 төрөлтөд ганц тохиолддог ажээ. Ихэр эгч дүүс гар гараа атгалцан төрсөн юм.  

    Тавдугаар сарын 20. Аюулгүй байдлын камерын бичлэгээс авсан зураг. Хятад улсын Маченг мужийн бага сургууль руу заазуураар зэвсэглэсэн залуу сурагчид руу дайрч найман хүүхдийг шархдуулжээ.

    Зургадугаар сарын 24. НАСА-гийн Ангараг гариг дээр буусан Сониуч хөлөг өөрийнхөө  селфиг авав. Учир нь Ангараг гарагийн шинэ жил тохиосон тул ийн тэмдэглэжээ. Дашрамд дурдахад Ангараг гарагийн нэг жил нь 687 хоногтой дүйдэг юм байна.

    Долдугаар сарын 17. Нью-Йорк хотын цагдаагийн ажилтан Даниел Панталео хууль бусаар тамхи борлуулж байсан Эрик Гарнерыг баривчилж буй дүрс бичлэг. Бичлэг дээр Гарнерыг амьсгалж чадахгүй байгаа талаар цагдаа нарын ярих тод сонсогддог. Астма өвчтэй, 43 настай Эрик Гарнер эмнэлэг хүрэх замдаа нас барсан юм. 12 дугаар сард болсон Америкийн тангарагтны шүүхээс цагдаагийн ажилтанг буруугүй гэсэн шийдвэр гарсны дараа АНУ-ын томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал дэгдсэн юм.

    Наймдугаар сарын 3. Сомали улсын Могадишугийн талбай. Ерөнхийлөгчийн ордон руу дайрч, жирийн иргэдийн аминд хүрсэн лалын Аль-Шахааб бүлгийн гишүүн гурван эрийг буудаж хороохын өмнө.   

    Наймдугаар сарын 29. Папуа-Шинэ Гвинейн Тавурвур галт уул дэлбэрч 60,000 фут өндөрт үнс нурмаа цацсан юм.

    Есдүгээр сарын 15. Доктор Зу Мад Ян авто машины ослын улмаас цээжин бие рүү нь хөнгөн цагаан хайлшин хашаа шааж орсон залууд мэс засал хийхийн өмнө. Мэс засал амжилттай болж залуу ч эдгэрсэн юм.  

    Аравдугаар сарын 17. Либери улсын Монрови муж. Гэрийнхээ орон дээр эбола вирусын улмаас амиа алдсан хохирогч. Хүмүүс цогцос зайлуулах багийг хүлээж байна.

                                                                                            Ж.Ангараг /Үргэлжлэл бий/

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй