Хүүхдийн найрал дууны уралдааныг Монголын Урлагийн ажилтны холбооны санаачлагаар 2005 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншарав агсны нэрэмжит болгосон билээ. Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг, дуучин шалгаруулах уралдаант наадмыг энэ жил нийслэлийн 375 жилийн ойд зориулан зохион байгуулах юм. Уралдаанд Дархан, Эрдэнэт хот, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын хүүхдийн найрал дууны хамтлаг хүрэлцэн ирж оролцдог уламжлалтай. 22 дахь жилтэйгээ золгож буй уг наадамд есөн дүүргийн ЕБС-ын дуу хөгжмийн багш, 90 гаруй сургуулийн найрал дууны 1600 гаруй хүүхэд оролцож ая дуугаа өргөх нь.

Уралдааны I шатны шалгаруулалт аравдугаар сарын 8,9,10-нд дүүрэг тус бүрд зохион байгуулагдах бол II шатны шалгаруулалт аравдугаар сарын 17-нд Монголын хүүхдийн ордонд болох аж. Наадамд шалгарсан шилдэг хамтлаг, хүүхдүүд найрал дууны гайхамшгийг мэдрүүлэн ирэх сарын 29-ний өдөр нийслэл хотын 375 жилийн төрсөн өдөрт зориулж хүндэтгэлийн гала концерт тоглоно.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт